• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Европын охидын мэдээлэл зүйн олимпиад (EGOI 2023)-д Монголын баг амжилттай оролцлоо

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Европын охидын мэдээлэл зүйн олимпиад (EGOI 2023)-д Монголын баг амжилттай оролцлоо

Шведын вант улсын Лунд хотод 2023 оны 07 сарын 15-21 өдрүүдэд зохион байгуулагдсан Европын охидын мэдээлэл зүйн олимпиад (EGOI 2023)-д Монгол улсыг төлөөлөн оролцсон баг хоёр багш, дөрвөн оролцогчийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцоод эх орондоо ирлээ.

Багийн бүрэлдэхүүн:

Үүрэг Оролцогчийн овог, нэр Ажил, сургууль
Багийн ахлагч Жанцансамбуугийн Дашдэмбэрэл МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш
Багийн дэд ахлагч Ивановын Бямбасүрэн МУИС-ийн Мэдээлэл,  компьютерын ухааны тэнхимийн багш
Оролцогч сурагч Мөнхбаярын Амин-Эрдэнэ Эрхэт-Эрдэм сургуулийн 10 дугаар ангийн сурагч
Баттулгын Аминжин АНУ, Калифорниа мужийн Хенри М Ган ахлах сургуулийн 10-р ангийн сурагч
Олонбаярын Ному-Луун Оюунлаг сургуулийн 10-р ангийн сурагч
Мөнхбатын Сувд Олонлог Эгзэ сургуулийн 7-р ангийн сурагч

Энэ удаагийн олимпиадад 5 тивийн 52 улсаас хүрэлцэн ирсэн 189 оролцогч хоёр өдрийн турш 8 бодлого бодож программчлалын ур чадвараа сорьж өрсөлдөв. Монгол улсыг төлөөлөн оролцсон М.Амин-Эрдэнэ нийт 192 оноо авч тусгай байранд шалгарсан юм. Оролцогчдын оноог хүснэгээр харуулбал:

Д/д Нэр Эхний өдөр /оноо/ 2 дахь өдөр /оноо/ Нийт оноо
1 М.Амин-Эрдэнэ 45 147 192
2 О.Ному-Луун 81 81 162
3 Б.Аминжин 61 47 108
4 М.Сувд 62 17 79

Европын охидын мэдээлэл зүйн олимпиадыг 2021 оноос эхлсэн зохион байгуулж байгаа бөгөөд Монгол улс өнгөрсөн жилээс эхлэн оролцож эхэлсэн бөгөөд энэ жил 2 дахь удаагаа оролцож байгаа юм. Уг олимпиадад оролцох багийг бүрдүүлэхдээ улсын мэдээлэл зүйн олимпиадад амжилттай оролцсон эмэгтэй сурагчдаас тодруулдаг.

Европын охидын мэдээлэл зүйн олимпиад (EGOI) нь компьютерийн шинжлэх ухаан сонирхдог залуу эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулж, нэг долоо хоног үргэлжилдэг олон улсын тэмцээн юм. Олимпиад нь хоёр өдөр үргэлжилдэг бөгөөд оролцогчид алгоритмын бодлого бодож өрсөлддөг юм. Уг олимпиадад оролцох нь оролцогчдод компьютерийн шинжлэх ухаан сонирхдог бусад улс орны охидтой харилцах, зохион байгуулж буй улсын соёл, ёс заншил, ахуй орчинтой танилцах зэрэг ач холбогдолтой юм. Оролцогч улсын баг 20-оос доош насны дөрвөн эмэгтэй оролцогч, хоёр дасгалжуулагч байж болдог.

EGOI-ийн хөтөлбөр нь IOI (Олон улсын мэдээлэл зүйн олимпиад) зэрэг уламжлал болгон зохион  байгуулагддаг олимпиадуудтай төстэй бөгөөд гол ялгаа нь зөвхөн эмэгтэйчүүдийн оролцоо нээлттэй байдаг явдал юм.

Ирэх жилийн Европын охидын мэдээлэл зүйн олимпиадыг Нидерландын вант улс 2024 оны 07 сарын 21-27 өдрүүдэд зохион байгуулахаар сонгогдов.

Монгол улсын багийг бүрдүүлж олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцуулах ажлыг Монголын мэдээлэл зүйн тооцоолол нийгэмлэг НҮТББ буюу Монголын мэдээлэл зүйн олимпиадын хороо зохион байгуулж ажилладаг билээ.

Монголын мэдээлэл зүйн тооцоолол нийгэмлэг НҮТББ

()

Previous Post

Э.Оюун: Дашдоржийн Нацагдоржтой би олон уулзаагүй

Next Post

НАЙМДУГААР САРД БОЛОХ БАРИЛДААНУУДЫН МЭДЭЭЛЭЛ

Next Post
Нэгдүгээр сард болох бөхийн барилдаан

НАЙМДУГААР САРД БОЛОХ БАРИЛДААНУУДЫН МЭДЭЭЛЭЛ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.