• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ПАРИС ДАХЬ ИХ МОНГОЛЫН МАХГАЛ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Соёл урлаг
0
ПАРИС ДАХЬ ИХ МОНГОЛЫН МАХГАЛ
Францын нийслэл Парис хотноо орших Гимэ музей (Guimet Musee) нь дорно дахин, ялангуяа бурхан шашны ховор нандин цуглуулгаараа дэлхийд цуутай билээ. Францын аж үйлдвэрийн хөрөнгөтөн Э.Гимэ 1889 онд байгуулсан тус музейд Монголын шашин түүхтэй холбоотой зүйлс цөөнгүй байдгаас Их Монголын үед шууд хамаарах чулуун Махгал бурхан зүй ёсоор олны анхаарал бишрэлийг хүлээх ажээ.
Цайвар ногоон баргилт чулуугаар сийлж, өнгө ялган будсан 48 см өндөр Махгалын нуруун талд Хубилай Сэцэн хааны багш, Улсын гүүш Пагва ламын туслагч Ацар багшийн захиалгаар усан луу жил буюу 1292 онд бүтээсэн тухай төвөд бичээс байдаг нь тус бурхныг түүх, шашны хосгүй зүйл болгодог юм. Их хаад ч мөргөж байсан байж мэдэх тус шүтээний хийц донжийг шинжихэд Балбад хийсэн болов уу гэж бодогдохоор.
Хиндү шашнаас гаралтай Хар Махгал нь (төвөдөөр Гомбо) Тангад улсын сахиус нь байсан бөгөөд 1227 онд монголчууд Тангадыг мөхөөгөөд Махгалыг төр, цэрэг дайны гол догшин сахиусаа болгожээ. Сүн улсыг төвшитгөх дайн ид ширүүсэх 1274 онд Хубилай Сэцэн хаан зарлиг буулган 1000 лан алтаар Махгал бүтээлгэж, Сүн улс, Нангиадын зүг харуулж, Утай таван хайрханд тахисан агаад 1276 онд баарины “Зуун нүдэт” Баян чинсан бээр Сүн улсын нийслэл Гимсайг /Линань/ авсныхаа дараахан Утайд биеэр ирж, ялалтдаа талархан Алтан Махгалд есөнтөө мөргөсөн гэдэг.
Монголын сүүлчийн их хаан Лигдэн Хутагт тэрхүү Алтан Махгалыг Очирт цагаан хотдоо тахиж асан агаад түүнийг тэнгэр болсны дараа Манжийн хаад Мүгдэнд 20 дугаар зуун гартал Шар зуугийн сүмд тахиж байсан боловч Манж Дай Чин улс мөхөж, самуун цагийн дүйвээнээр дээдсийн шүтээн бараа сураггүй алга болжээ. Гэхдээ 1920-оод онд япон аялагчийн авсан сүүдэр зураг нь үлдсэн бөгөөд тэр зургийг шинжихэд Алтан Махгал өдгөө Парист байгаа чулуун Махгалтай адил балба хийцтэй байсан нь тодорхой болдог юм.
Мэдээлэл бэлтгэсэн:
Монгол Улсын Үндэсний номын сангийн
Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Нямдорж
Зургийн эх сурвалж:
https://www.guimet.fr/…/coll…/arts-of-himalaya/mahakala/
https://www.himalayanart.org/items/85928/images/primary…
https://www.himalayanart.org/items/85928/images/85928b…

()

Previous Post

Ж.Таныг Оюутолгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ

Next Post

Гурван сарын өмнө 187 сая төгрөгөөр авсан лед дэлгэц эвдэрч, 60 сая төгрөгөөр засварлах тендер зарлажээ

Next Post
Гурван сарын өмнө 187 сая төгрөгөөр авсан лед дэлгэц эвдэрч, 60 сая төгрөгөөр засварлах тендер зарлажээ

Гурван сарын өмнө 187 сая төгрөгөөр авсан лед дэлгэц эвдэрч, 60 сая төгрөгөөр засварлах тендер зарлажээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.