Орхон аймгийн ЗДТГ-ын удирдлагууд орон нутгийн 250 сая төгрөгөөр лед дэлгэц авах тендер зарлажээ. Саяхан буюу 2023 оны нэгдүгээр сард Нутгийн удирдлагын ордны баруун урд талын хананд байршуулж, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор 10х6 хэмжээтэй лед дэлгэц авах тендер зарлажээ. Уг тендерт зургаан компани материалаа ирүүлснээс, 187 сая төгрөгийн үнийн санал хүргүүлсэн “Монтех дистрибьюшн” ХХК ялсан билээ.
Хамгийн харамсалтай, хамгийн хачирхалтай нь, орон нутгийн төсвөөр авсан үнэтэй лед дэлгэц нь гурванхан сар болоод эвдэрч, дахин 60 сая төгрөгөөр засварлах тендер зарласан байна.
Орхон аймгийн ЗДТГ-аас “Аймгийн лед дэлгэц засварлах, сэлбэг хэрэгсэл авах” гэсэн утгатай тендер зарлажээ. Уг тендерийн хугацаа дөрөвдүгээр сарын 25-нд дуусах ажээ.
()
Discussion about this post