• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Спорт
0
Барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа
МҮБХ-ны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд дараах өөрчлөлтийг оруулжээ. Үүнд:
“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5 дахь заалтын “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут байна. 5-с дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байна. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” гэснийг “Аливаа барилдааны даваа бүрийн барьцгүй барилдах хугацаа 25 минут, барьцгүй барилдах хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна. Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзээд идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулах” хэмээн өөрчлөв.
Мөн ёс зүйн зөрчил гаргасан хоёр бөхийн асуудлыг Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтож, уг хурлыг зарлагдах хүртэл хугацаанд аль ч төрлийн барилдаанд оролцуулахгүй түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Тэргүүлэгчдийн хурлаар Монгол Бөхийн Өргөөний их засварын интерьер зураг төсөл болон дараагийн аваргуудын зураг байрлах багана дууссан зэргийг харгалзан зургуудыг шинэчилж, тогтоосон ижил хэм хэмжээгээр стандартчилан бөхийн өргөөний дотор байрлуулах болсон тул МБӨ-нд байрлаж буй 1998-2003 онуудад МҮБХ санхүүжилтийг шийдвэрлэн зуруулсан өөрийн өмч болох Улсын аваргуудын хөрөг зургийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар боллоо.

()

Previous Post

Б.Жавхлан: Одоогийн байдлаар 1095352 хүүхдийн мөнгийг дансанд хийгээд байна

Next Post

Худалдан авах давс, бодисоо тогтмол шинжлүүлдэг тогтолцоо руу шилжинэ

Next Post

Худалдан авах давс, бодисоо тогтмол шинжлүүлдэг тогтолцоо руу шилжинэ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.