• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Юнивишн зөвшөөрөлгүй нэмсэн үнээ хэрэглэгчдэд буцаан олгоно

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Юнивишн зөвшөөрөлгүй нэмсэн үнээ хэрэглэгчдэд буцаан олгоно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун холбогдох албаныхан, ААН-тэй уулзаж “Юнивишн” ХХК-ийн зөвшөөрөлгүй нэмэгдүүлсэн тарифын өөрчлөлтийг хянах явц болон холбогдох бусад асуудлаар ярилцжээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл уулзалтын үеэр “Юнивишн компани үнэ тарифтаа өөрчлөлт оруулах хүсэлтийг ирүүлсэн. Манай хороо нэмэлт судалгаа, мэдээлэл гаргуулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр түр хойшлогдсон бөгөөд хянагдаж дуусах хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн үнээр төлбөр авахгүй байх тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн.

Мөн ШӨХТГ-аас ч энэ талаар шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу Юнивишн ХХК өмнөх сард нэмэгдүүлж авсан төлбөрийг дараа сарын төлбөрт суутган тооцох байдлаар хэрэглэгчдэд буцаан олгох, мөн хуучин тарифаар төлөлт хийсэн тохиолдолд таслалт хийхгүй, төлбөрийн зөрүүг нэхэмжлэхгүй байх зохицуулалт хийгдэж байгаа талаар урьдчилсан байдлаар бидэнд мэдэгдсэн.

Манай хорооноос үнэ тарифын өөрчлөлт оруулах асуудлыг хянаад эцэслэн шийдвэр гаргасан тохиолдолд уг өөрчлөлтийн талаар Юнивишн компани нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэжээ.

Мөн ШӨХТГ-аас хүргүүлсэн албан шаардлагад заасан хэрэглэгч зөвхөн гурвалсан үйлчилгээг хамтад нь авах биш телевиз, интернэт, суурин утасны дагнасан үйлчилгээг тус бүрд нь сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үйлчилгээ тус бүрийн үнэ тарифыг ХХЗХ-оос яаралтай судалж шийдвэр гаргахаар ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

()

Previous Post

А.Гэрэлцэцэг ихэр хүүхдийн зургаа ил болгов

Next Post

БАЯНХОНГОР аймагт найман иргэн 10 сая төгрөгөөс дээш цалин авч байна

Next Post
БАЯНХОНГОР аймагт найман иргэн 10 сая төгрөгөөс дээш цалин авч байна

БАЯНХОНГОР аймагт найман иргэн 10 сая төгрөгөөс дээш цалин авч байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.