• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ДЭЛХИЙН МУЗЕЙНҮҮД ЦАР ТАХЛЫН ҮЕД…

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/10/2022
in Соёл урлаг
0
ДЭЛХИЙН МУЗЕЙНҮҮД ЦАР ТАХЛЫН ҮЕД…
Хүн төрөлхтний гурав дахь мянганы эхэнд бидний өмнө тулгарсан хамгийн том сорилт бэрхшээлүүдийн нэг нь яахын аргагүй Ковид-19 цар тахал байлаа. Цар тахлын хямралд соёл урлагийн салбар, ялангуяа музей хамгийн ихээр нэрвэгдэж, дэлхий даяар 2,250 тэрбум долларын эргэлттэй, 30 сая хүнийг ажлын байраар хангадаг соёлын байгууллагуудын ихэнх нь үүдээ хааж, үзэсгэлэн, уулзалт, төсөл, хөтөлбөрүүд тодорхой бус хугацаагаар хойшлогдсон юм.
Дэлхий даяарх 95 мянган музейн 95 орчим хувь нь хөл хорионы үед хаагдсан нь эдийн засгийн хувьд ихээхэн сөрөг үр дагаварыг авчирсан. “Хаагдсан 10 музей тутмын нэг нь дахин хэзээ ч нээгдэхгүй байх магадлал өндөр” хэмээн Олон улсын музейн зөвлөлөөс (ICOM) тооцоолжээ.
Музейд зүрх сэтгэлээ зориулан ажилладаг хүмүүс хөл хорионы үед гар хумхин суусангүй. Музейн салбарынхан олон нийттэй харилцаа холбоогоо тасалдуулахгүй байх арга замыг эрэлхийлж, үзэсгэлэн, хурал, сурталчилгааны ажлуудаа цахим хэлбэрт шилжүүлж, зарим музей подкаст, шууд контентийг үзэгчдэд онлайнаар хүргэн ажиллаж байв. Дэлхийн хөгжингүй орнуудын хүн амын 86 хувь нь интернэт ашигладагтай холбоотойгоор виртуал музейн хэрэглээ нэмэгдсэн ч Африкийн улс орнууд, арлын жижиг орнуудын музейн ердөө тав орчим хувь нь онлайнаар үзэгчдэд хүрэх чадамжтай байна. Нийт музейн дөнгөж 0,9 хувь нь Африкт, 0,5 хувь нь Арабын бүс нутагт байдаг бөгөөд дэлхийн хүн амын бараг тэн хагас нь өнөөдрийг хүртэл интернэтэд холбогдоогүй гэхээр түүх соёл, танин мэдэхүйн мэдээлэл, дижитал хэлбэрээр түгээж буй соёлын үйл ажиллагаанууд сая сая хүмүүст хүртээмжгүй байсаар байгаа нь харамсалтай.
Дэлхий нийтээрээ цар тахлын урт хугацааг даван туулж, соёлын салбар үүнд хамгийн ихээр нэрвэгдсэн ч, энэхүү хүнд цаг үед бөмбөрцгийн өнцөг булангуудад цоо шинэ музейнүүд нээгдэж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан нь хүн төрөлхтний соёлын хэрэгцээ ямар их байдгийн илрэл болов уу.
ЯПОН УЛС, АЙНУ МУЗЕЙ
Японы хамгийн хойд хэсэгт орших Хоккайдо арал дээр тус арлын уугуул оршин суугчид болох Айнучуудын түүх, уламжлалыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий орчин үеийн гоёмсог хийцтэй Айну музей 2020 оны долоодугаар сард нээлтээ хийжээ.
Айну музей нь үзэсгэлэнт Порото нуурын эрэг дээр 180 сая долларын өртгөөр баригдсан Үндэсний Упопой цогцолборын нэгээхэн хэсэг юм. Упопой цогцолбор нь Айну музейгээс гадна үндэсний угсаатны эв найрамдлын бэлгэдэл болсон цэцэрлэгт хүрээлэн, дурсгалын газруудаас бүрддэг аж.
АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС, ИРЭЭДҮЙН МУЗЕЙ
АНЭУ-ын Дубай хотод 2022 оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн Ирээдүйн музей нь орчин үеийн инженерүүдийн ур ухааныг гайхан бишрүүлж байна. Дубайн төв зам дагуу, ногоон байгууламжит бяцхан өндөрлөг дээр гайхам өвөрмөц архитектураар баригдсан 77 метр өндөр уг барилгын их биеийг зэвэрдэггүй гангаар бүтээж, араб үсгээр чимэглэжээ.
Шинжлэх ухаан, технологи, инновацийн дэлхийн шилдэг төв болох алсын хараатай тус музейн бүх үзмэр интерактив бөгөөд сансар судлал, хиймэл оюун ухаан, тоон систем орчин үеийн хүмүүсийн амьдралд хэрхэн нэвтэрч, нөлөөлж болохыг харуулжээ.
МОНГОЛ УЛС, ЧИНГИС ХААН МУЗЕЙ
Монгол Улс дахь анхны олон улсын стандартад нийцсэн Чингис хаан музей  нээлтээ хийх гэж байна. Улаанбаатар хотын төвд сүндэрлэн боссон энэхүү хаад язгууртны есөн давхар музейн бүтээн байгуулалт цар тахлын үетэй давхацсан ч барилга ашиглалтад орж, үзмэрүүдээ татан авч, бүрэн дэглэж чадсан юм. Нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлээд эртний төрт улсууд, их эзэн Чингис хаан, түүний угсааныхны түүх соёлын дурсгалуудыг дэглэн үзүүлэх уг музейн үзмэр бүрийг тогтож хараад явахад бүтэн есөн цаг зарцуулна хэмээн эхний байдлаар тооцоолж буй. Хүн төрөлхтний хоёр дахь мянганы суут хүмүүн, эзэн богд Чингис хаанаар овоглосон энэ музей монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм.
Эх сурвалж: “Чингис хаан музейн мэдээлэл” сэтгүүлийн №2 дугаараас…
Previous Post

БНХАУ-ын иргэн нийтийн албан тушаалтанд 142.257.500 төгрөгийн хахууль өгсөн хэргийг шүүхэд шилжүүлэв

Next Post

“Алтайн хүдэр” компани ХХБ-наас зээлсэн 300 тэрбум төгрөгөө төлөөгүй улмаас лацдуулсан уу?

Next Post
“Алтайн хүдэр” компани ХХБ-наас зээлсэн 300 тэрбум төгрөгөө төлөөгүй улмаас лацдуулсан уу?

"Алтайн хүдэр" компани ХХБ-наас зээлсэн 300 тэрбум төгрөгөө төлөөгүй улмаас лацдуулсан уу?

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.