• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

​Ерөнхий сайд Хангийн төмөр замын ажлыг идэвхжүүлэх албан даалгавар хүргүүлэв

admin by admin
08/26/2022
in Улс төр
0
​Ерөнхий сайд Хангийн төмөр замын ажлыг идэвхжүүлэх албан даалгавар хүргүүлэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Мандах сумын нутагт баригдаж байгаа Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын ажлыг идэвхжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах тухай албан даалгаврыг төслийн гүйцэтгэгч компанийн нэгдэлд хүргүүлсэн байна. Мөн албан даалгаврын биелэлтийг хангаж ажиллахыг Зам тээврийн,хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болгожээ.

Эргэн сануулбал, Зүүнбаянгаас Ханги боомт хүртэл барих 226 км төмөр замын ажлыг 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр эхлүүлсэн. Энэхүү төмөр зам нь эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүтээн байгуулалтын ажил эхлэх үед онцолж байсан.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын концесс эзэмшигчээр “Монголиан транс лайн”, “Монголиан транс” ложистик компанийн нэгдэл шалгарсан бөгөөд 100 хувийн өөрсдийн хөрөнгөөр барьж байгаа юм. Гүйцэтгэгч талаас энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг зургаан сарын хугацаанд барьж, 2022 оны аравдугаар сард ашиглалтад оруулж, утсан харилцаагаар галт тэрэг явуулна гэдгийг Ерөнхий сайдад амласан юм. Энэ амлалтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэхэн сануулж, албан даалгавраар төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахыг сануулжээ.

Гүйцэтгэгчийн зүгээс Зүүнбаян-Ханги чиглэлд замын бартаа саад харьцангуй бага, газрын хэвгий уруу учраас богино хугацаанд барьж ашиглалтад оруулах боломжтой гэж үзсэн. Мөн нийт 226 км төмөр замыг 32 туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж хувааж барьж байгаа бөгөөд нэг компани хамгийн багадаа 4 км, хамгийн их нь 10 км зам тавих төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа аж. Өнгөрсөн зургадугаар сард далангийн ажил дуусч, дээд үеийн угсралтын ажлыг эхлүүлсэн байна.

Дашрамд дурдахад, Зүүнбаянгаас Ханги боомтын чиглэлд төмөр зам тавьснаар Монгол Улсын анхны гурвалсан төмөр замын уулзвар бий болох юм. Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Замын-Үүд чиглэлийн төмөр замтай шууд холбогдох нь Зүүнбаян-Хангийн төмөр зам юм. Ханги боомт нь Хятадын Мандал боомттой шууд хиллэдэг. Мандал боомт нь манай улсын экспортолж буй уул уурхайн баялгийн гол зах зээл Бугат хоттой хамгийн ойр нь. Өөрөөр хэлбэл, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьснаар манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ илүү дөт, бага зардлаар дэлхийн зах зээлд нь хүргэх боломж бүрдэх юм. Иймээс Ерөнхий сайд эл бүтээн байгуулалтад өндөр ач холбогдол өгч буй.

Эх сурвалж: Itoim.mn

Previous Post

С.Эрдэнэ одоо Ардчилсан намын гэрчилгээ битгий хэл, намын бүртгэлд ч байхгүй

Next Post

Цар тахлын нөлөөнд өртсөн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөг дэмжлээ

Next Post
Цар тахлын нөлөөнд өртсөн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөг дэмжлээ

Цар тахлын нөлөөнд өртсөн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөг дэмжлээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.