Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарлаа. С.Эрдэнэ одоо Ардчилсан намын гэрчилгээ битгий хэл, намын бүртгэлд ч байхгүй
2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын Дээд Шүүх хариуцагчтай шийдвэр гарлаа. Уг шийдвэр гол утга нь Улсын Дээд Шүүхийн цахим мэдээллийн сан нь цаасан мэдээлэлтэйгээ зөрүүтэй байна гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасан. Үүнийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх авч хэлэлцээд Цахим мэдээллийн сан цаастайгаа нийцэх ёстой энэ дотроо С.Эрдэнэ гэдэг нэрийг УДШ шийдвэр гаргаж бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бичихээр шийдвэрлэж байна. Өчигдөр С.Эрдэнэ гэдэг хүн лайв хийгээд энэ гэрчилгээний ард би байдаг гэдэг мэдээллийг өгч байна лээ. Энэ гэрчилгээний ард бичилт хийхгүй байсан нь хортой үр дагавартай байсан.
-Энэ асуудалтай холбоотойгоор өнгөрсөн 2 жилийн хугацаанд Ардчилсан намд ямар асуудал үүсч, ямар үр дагаврыг учруулав?
Улсын Дээд Шүүх өөрөө С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэхээс татгалзсан. Дарга бишээ гэдэг тодорхойлолтыг гаргаж өгдөг тийм үү? Гэтэл С.Эрдэнэд нэг тийм хуулбар өгөөд тэр гэрчилгээний ард С.Эрдэнэ хамгийн сүүлд бүртгэгдсэн дарга байна гээд дараагийн даргыг бүртгэж авахгүй байсан болохоор тэр бичилтийг хийхгүй яваад байсан. Уг нь бол түүнээс хойш маш олон шийдвэрүүд Улсын Дээд Шүүх дээр гарсан. С.Эрдэнийг бүртгэхээс татгалзсан, Ц.Тувааныг бүртгээд, Ц.Тувааныг хаслаа гэдэг ч юм уу. Энэ шийдвэрүүдийг цахим мэдээллийн санд нь ороод харахад нээлттэй байгаа. Гэтэл цаастайгаа зөрж байсан. Одоо гэрчилгээн дээр С.Эрдэнийг намын дарга биш ээ гэдгийг бичээд өгчихнө. Тэгэхээр одоо үүнээс болж Ардчилсан намын сонгогчдоос авсан Их хурлын суудлын нэг тэрбум төгрөгийг С.Эрдэнэ аваад идчихсэн байх жишээний. Энэ угаасаа нээлттэй. Сангийн яамны гүйлгээгээр тодорхой байгаа. Яагаад гэвэл энэ мөнгийг авахаас өмнө Улсын Дээд Шүүхийн шийдвэр гарсан байгаа. Энэ хэрвээ гэрчилгээн дээр бичилттэй байсан бол С.Эрдэнэд энэ мөнгийг өгөхгүй байх ёстой. Банк санхүүгийн байгууллага болоод Сонгуулийн байгууллага түүнтэй харьцахгүй байх ёстой. Энэ мэтчилэнгээр намын гишүүдийг төөрөгдүүлж байсан. Одоо намын гишүүдэд хандаж хэлэхэд, С.Эрдэнэ ингэж яваад 2024 оны сонгуульд орно гэж бодож байгаа бол тийм үйлдэл байхгүй ээ. Тэр гэрчилгээн дээр чинь С.Эрдэнэ одоо байхгүй болсон. Ерөөсөө маш энгийн С.Эрдэнэ одоо Ардчилсан намын гэрчилгээ битгий хэл, намын бүртгэлд ч байхгүй хүн
Discussion about this post