• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Л.Халтар: Экспортын ачаагаа Монголын далбаатай хөлөг онгоцоор тээвэрлэх нь бидний мөрөөдөл

admin by admin
08/22/2022
in Нийгэм
0
Л.Халтар: Экспортын ачаагаа Монголын далбаатай хөлөг онгоцоор тээвэрлэх нь бидний мөрөөдөл

Монголын түүхийг сөхвөл 1910 онд Хөвсгөл далайд анхны хөлөг онгоц хөвжээ. 1830-аад онд Хаант Орос Улс Монгол Улстай хийх худалдаагаа өргөжүүлэх, төмөр замын тээвэр эхлүүлэх талаар ярьж байсан аж. Үүний биелэл болж хоёр орны хооронд усан замын тээвэр 1910 онд эхэлжээ.

Хөвсгөл нуурт усан онгоц аялж эхэлсний 112, Монголд усан замын тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойг амралтын өдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас усан тээврийг хэрхэн хөгжүүлэх талаар тодруулав.    Тэрбээр

-Салбар бүр өөрийн түүхтэй. 1952 онд ЗХУ-ын шийдвэрээр Ханх-Хатгалын чиглэлд тээвэр хийдэг байсан усан онгоцнууд, тэдгээрийн чиргүүлүүд, усан зогсоол, ачих-буулгах хэрэгсэл зэргийг манай талд хүлээлгэн өгсөн байна. Үүнээс хойш Монголчууд Усан замын захиргаагаа байгуулан, тээврээ өөрсдөө төлөвлөн явуулжээ.

Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ. Үүнд усан замын тээвэр, тэр дундаа зорчигч тээвэр чухал. Цаашдаа Монголын экспортын ачааг өөрийн орны далбаатай хөлөг онгоцоор тээвэрлэх нь бидний  мөрөөдөл.

БНСУ-тай усан замын тээврийг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Тус улстай хамтарсан компани байгуулж, гуравдагч орон руу далайн тээвэр хийх боломжтой. Энэ ажил санхүүжилтийн улмаас түр гацсан.

Ханхыг олон улсын боомт болгох бололцоотой. Манай улсад ирдэг жуулчид Улаанбаатарыг үзэх гэж ирдэг нь юу л бол. Монголын түүхтэй танилцах гэж, музей үзэх гэж ирдэг нэг хэсэг бий. Нөгөө хэсэг буюу дийлэнх нь Монголын сайхан байгалийг үзэж, амрахаар ирдэг. Эдгээр жуулчдыг заавал нийслэлд буулгалгүйгээр шууд Хөвсгөлд угтан авах хэрэгтэй. Иймд Хөвсгөлийн нисэх онгоцны буудлыг 4С буюу олон улсынх болгоно. Сумдын нисэх онгоцны буудлыг жижиг оврын буудал болгох юм. Ингэснээр аялагчдын цагийг хэмнэн, аяллыг нь хялбаршуулна гэв.

Усан замын тээвэр 112 жилийн өмнө эхэлсэн гэхээр төмөр зам болон авто замаас илүү урт туүхтэй. Манай улсад төмөр зам 84, авто тээвэр 97, иргэний нисэхийн салбар 75 жилийн түүхтэй юм.

Previous Post

БЭЛГИЙН МӨЛЖЛӨГ, ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

Next Post

“Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцов

Next Post
“Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцов

“Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцов

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Монголын рок попын ертөнцийг Камертон манлайлж, “FM”-үүдийн хит парадын топ 10-т Камертоны 4 дуу зэрэг багтан өрсөлдөж байв
  • Эрүүл Шүд арга хэмжээг Хан-Уул дүүрэгт эрчимжүүллээ
  • БНСУ-ын КDCA буюу Өвчний хяналт сэргийлэлтийн агентлагийн дэмжлэгээр тохижуулсан ХӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын төвийн нээлт боллоо
  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.