• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Барын зулзагыг бага дээр нь

admin by admin
12/03/2020
in Нийтлэл, Улс төр
0
Барын зулзагыг бага дээр нь

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан байж нийслэлийн захирагчийн албан тушаалд томилогдсон Д.Сумьяабазартан өнгөрсөн өдрүүдэд “тун базаахгүй” жишгийг төрийн албаныханд үзүүлэв. Хотын даргатан өөрийнхөө өрөөний үүдэнд таван сая төгрөгөөр халуун хэмжигч авч байрлуулжээ. Түүнийх нь зургийг нууцаар авч, олон нийтийн сүлжээнд тавьсан АН-ын төлөөлөгчийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.

Хотын даргын өрөөний халуун хэмжигчийн зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дараа Д.Сумьяабазартан “Хувь хувсгалаа ялгаж сур. Манай туслах /Мөнхболд гэсэн байх/ миний мөнгөөр худалдаж авсан. Илүү суперийг нь Хангарьд ордон, Тамгын газрын үүдэнд маргааш тавиулна. Мөнгө нь бас хувиасаа. Одоо болох уу?” хэмээн жиргэсэн байна. Ер нь л манай төрийнхөн, албан тушаалтнуудын иргэддээ ханддаг хандлага, ёс суртахууны шалгарсан жишээ боллоо гэж болно. Тэд мөнгөтэй учраас юу ч хийж болно. Ард иргэд мөнгөгүй учраас юу ч болохгүй. Ер нь амьд яваад ч яах юм.

Хэрвээ энэ нь манай төрийнхөн, албан тушаалтнуудын нийтийн жишиг биш, нэг хүний асуудал юм бол хариуцлага тооцож, ажлаас нь зайлуулаад хөөж явуулах ёстой байх. Я.Содбаатар сайд өчигдөр Энхсаран сувиллын асуудал дээр “Коронагийн хүнд үед хүн болгонд хариуцлага тооцоод, хөөж явуулаад байх боломж алга” гэж ярьж байна лээ. Харин ч ийм л үеэд хариуцлагагүй этгээдүүдтэй хариуцлага тооцох нь Онц дэглэмийн утга учир байх. Хариуцлага алдсан алдаа эндэл болгоныг нь араас хөөж засна гэвэл төсвийн мөнгө байтугай төрсөн бие ч гүйцэхгүйд хүрнэ.

Ингэхэд Д.Сумьяабазар сайд хатуу хөл хорио тогтоосон өнгөрсөн хорь гаруй хоногийн хугацаанд ажлын байргүй, хоногийн хоолгүй болсон жирийн иргэдийн төлөө юу хийсэн бэ? Харин өөрийнхөө хар амины төлөө юу хийж байна? гэдэг л ялгаа юм л даа. Иргэдээ гадаа гудамжинд нөөцийн махан дээр алалцуулчихаад өөрийнхөө суудаг байшин, өрөөн тасалгаан дотроо л /захиргааны албан хаагчдаас бусдыг дотогш нэвтрүүлэхгүй хөл хорио тогтоосон/ супер дүпер халуун хэмжигчийг хувийнхаа мөнгөөр, төрөл төрлөөр нь авч тавиад байна гэдэг тийм ч “иргэнлэг” үйлдэл биш байх аа л гэж харагдаж байна.

Бүр илүү харамсалтай нь хотын захирагчийн дээрх мэдэгдлийг хийсний дараа түүний туслах Д.Мөнхболдын гарын үсэгтэй “Бигэрийн лайт” компанийн нэр дээр бичсэн 5000.000 төгрөгийн зарлагын падааныг бас л олон нийтийн сүлжээнд тавьжээ. Гэтэл уг төхөөрөмжийг Нийслэлийн Засаг даргад зарж борлуулсан гэх “Бигэрийн лайт” компани нь “Манай компани хотын даргад ямар ч халуун хэмжигч төхөөрөмж зараагүй, тийм үйлчилгээ эрхэлдэггүй. Манайх зөвхөн цэвэр ус үйлдвэрлэдэг компани” хэмээн мэдэгдсэн байна. Ёстой нөгөө “шоок”…

Хотын дарга хувиа борлуулах мөрөөрөө борлуулсангүй, хажууд нь туслахаа эрүүгийн гэмт хэрэгт хийчихлээ. Хуулийн байгууллага уг асуудлыг шалгаад явбал хотын даргын туслах Д.Мөнхболд “санхүүгийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” хэргээр хариуцлага хүлээхээр  болоод байна.

Ингэхэд хотын дарга эрүүл мэндээ бодож болно. Хэдэн ч халуун хэмжигч аваад, түүгээрээ өөрийгөө хучаад, бүр скочдоод явж болно. Тэгсэн ч түүнийг хэн ч барьж шоронд хийхгүй. Ихдээд л “Яасан муухай хуншгүй этгээд вэ” л гэнэ биз. Ганцхан тэрнийхээ төлөө “Уучлаарай, иргэдээ. Ганц өөрийгөө бодсон юм биш шүү. Нийслэлийн захиргаагаар үйлчлүүлж байгаа иргэдийнхээ, байгууллага хамт олныхоо аюулгүй байдлыг бодсоны үндсэн дээр төсвийн хүндрэлтэй үед хувиасаа мөнгө гаргаад авсан юмаа” гээд хэлчих /худлаа ч гэсэн, тиймээ/ хэмжээний ёс зүй, даруулга хэрэгтэй байлаа. Гэтэл оронд нь “Хувийнхаа мөнгөөр авсан байхад та нар яах юм” гэсэн дээрэнгүй, дээрэлхүү байдлаас нь харвал энэ хүнд лав нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ямар ч итгэл үнэмшил, ухамсар алга. Дээр нь ар араасаа илчлэгдэж, ил гарч буй худал хуурмагууд.

Барын зулзагыг бага дээр нь гэдэг байх аа. Ерөнхий сайд аа!

Б.ЗАЯА www.inews.mn

Previous Post

Дөрвөн хүүхэдтэй монгол эхнэрээсээ салсан Гаррет Вилсон дахин монгол бүсгүйтэй сүй тавилаа

Next Post

МУГЖ Л.Чаминчулууны хань хошууч Л.Баярмагнай таалал төгсжээ

Next Post
МУГЖ Л.Чаминчулууны хань хошууч Л.Баярмагнай таалал төгсжээ

МУГЖ Л.Чаминчулууны хань хошууч Л.Баярмагнай таалал төгсжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.