• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

МУГЖ Л.Чаминчулууны хань хошууч Л.Баярмагнай таалал төгсжээ

admin by admin
12/03/2020
in Нийгэм
0
МУГЖ Л.Чаминчулууны хань хошууч Л.Баярмагнай таалал төгсжээ
МУГЖ Л.Чаминчулууны хань Монгол Ардын Намын апаратад удаан ажилласан, ахмад зүтгэлтэн, хошууч хүн бий. Л.Чаминчулууны гавьяатын хань хүндээр өвдөхөд шавь нар нь сайн санааны тоглолт хийж, эмчилгээнд явсан нь жилийн өмнөхөн. Ханийнхаа эмчилгээнд зориулсан “Чамгүй бол би яах юм бэ” тоглолтыг Л.Чаминчулуун гавьяат нугалсан. Харамсалтай нь Гавьяатын хань Лувсандоржийн Баярмагнай 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр өвчний улмаас таалал төгсжээ. Гавьяатын  гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Л.Баярмагнай нь 1948 онд Улаанбаатар хотод Лувсандоржийн хоёр дахь хүү болон төржээ. 1966 онд Улаанбаатар хотын 14 дүгээр дунд сургууль, 1970 онд Улсын багшийн дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагчийн мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
Тэрээр хөдөлмөрийн гараагаа Монголын Ардын Армиас эхэлж, 1970-1990 онд Ардын Армийн 122, 032, 096, 107 дугаар ангиудад штабын туслах, “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагч, 1992-1994 онд “Цолмон” ББХК-д менежер, дэд захирал, 1995 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд бичиг хэргийн эрхлэгч, намын бат илэрхийлэх, тоо бүртгэл, дотоод мэдээлэл хариуцсан улс төрийн ажилтан, хурал зөвлөгөөн, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан улс төрийн ахлах ажилтнаар ажиллаж байгаад 2012 онд тэтгэвэртээ гарсан юм.
 Л.Баярмагнай 1980 онд Монгол Ардын Намд гишүүнээр элсч, Ардын Армийн Тусгай Шүүхэд ардын төлөөлөгч, МХЗЭ, намын үүрийн товчооны гишүүний сонгуульт үүргийг нэр төртэй гүйцэтгэж байсан бөгөөд Монгол Ардын Намын XXII, XXIV, XXV, XXVI Их хурал, удаа дараагийн Бага хурал, Удирдах Зөвлөлийн хуралдаан, Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний бэлтгэл, зохион байгуулалтыг хангах, хурлын тогтоол протоколыг баримтжуулан хадгалах, боловсронгуй болгоход идэвхийлэн оролцож, үлгэрлэн хошуучлагчдын нэг байв. Тэрээр хамт олны дунд нэр хүндтэй, ажил хэрэгч тууштай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байсныг үе үеийн намын удирдлагууд өндрөөр үнэлж байсан юм.
Л.Баярмагнайг нам, төрд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж ирснийг үнэлж 1971 онд МАА-ны 50 жилийн ойн медаль, 1981 онд Зэвсэгт Хүчний 60 жилийн ойн медаль, Байлдааны медаль, 1986 онд Байлдааны гавьяаны одон, 1991 онд Ардын Хувьсгалын 60 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн Хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор тус тус шагнасан юм.
Монгол Ардын Намын ахмад гишүүн, Эрхэм журмын нөхөр Л.Баярмагнайгийн маань ажилч хичээнгүй, нөхөрсөг, тусч, элэгсэг зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд орших болно.
УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ🙏🙏🙏
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ,
МОНГОЛ АРДЫН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО
Previous Post

Барын зулзагыг бага дээр нь

Next Post

Солонгосын жүжигчин Chang Mi Hee 62 настай

Next Post
Солонгосын жүжигчин Chang Mi Hee 62 настай

Солонгосын жүжигчин Chang Mi Hee 62 настай

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.