• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Солонгосын жүжигчин Chang Mi Hee 62 настай

admin by admin
12/03/2020
in Гадаад мэдээ
0
Солонгосын жүжигчин Chang Mi Hee 62 настай

Со гавьяат нэгэнтээ “Мадонно бид хоёр нас чацуу, 1958 оны нохой жилтнүүд ш дээ” гэж байлаа. Солонгосын нэрт жүжигчин Chang Mi Hee мөн 1958 оны нохой жилтэй, Д.Сосорбарам гавьяаттай “он жавууд”. Chang Mi Hee-г бид саяхан Боловсрол телевизээр гарсан “Надтай гэрлээч” киногоор нь сайн мэднэ. Тэрээр энэ кинондоо 2018 онд буюу 60 насандаа тоглосон. Оройгүй баян хатагтайн дүрд тоглосон Chang Mi Hee-г монголчууд 60 настай гэж төсөөлөөгүй. Эрхэмсэг, тансаг, баян хатагтайн дүрийг бүтээдэг энэ жүжигчинг 40 настан шиг харагдаж, хөгжлөө дагаж хүн төрөлхтөн залуужсан, нас бол тоо гэдгийг харуулсаар яваа нэгэн.

Жүжигчин Chang Mi Hee 1958 оны 1-р сарын 27-нд төрсөн нь Өмнөд Солонгосын жүжигчин юм. Тэрээр БНСУ-ын нийслэл Сөүл хотод  төрсөн, хотын уугуул. Чан 1976 онд анхны кинондоо тоглож,  жүжигчний карьерээ эхлүүлжээ. Залуу наснаасаа жилдээ нэг л кинонд тоглодог зантай, Солонгсын кино академийн бүхий л шагналыг түүжээ”. Харин хувийн амьдралын хувьд насаараа гэрлээгүй, ганц бие явсан. Цуутай хүүхэн хуримгүй гэдэг л энэ байх.

Нас нь 62 хүрсэн Chang Mi Hee он дөнгөж гараад буюу ирэх нэгдүгээр сарын 27-нд 63 нас хүрнэ. Солонгосын үе үеийнхний шүтээн болсон энэ жүжигчин бүсгүй амьдралдаа нэг ч удаа гэрлэж байгаагүй, хүүхэдгүй. Нас нь 62 хүрч байгаа энэ жүжигчин эмэгтэйн хувийн амьдралыг тойрсон цуу яриа их бий. Сайхан бүсгүйг хов дагадаг гэлцдэг. Юутай ч энэ жүжигчнийг насаараа Солонгосын нэг экс ерөнхийлөгчийн нууц амраг явсан, тиймээс хүүхэд төрүүлээгүй. Солонгосын тэргүүн хатагтай нөхрийнхөө нууц амрагийг хүчээр авч явж, савыг нь авахуулсан, мөн Солонгосын тэргүүн хатагтайд “хорлогдоод” хүүхэд гаргах боломжгүй болсон гэж домог шиг яригддаг. Юутай ч нэгэн жарныг элээж, үе үеийн солонгос эрчүүдийн нүдийг хужирласаар яваа энэ хатагтай жилдээ нэг л кинонд тоглож, өөрийнхөө ая таваар, тансаг эрхэмсэг амьдарч явна. 

Previous Post

МУГЖ Л.Чаминчулууны хань хошууч Л.Баярмагнай таалал төгсжээ

Next Post

МУГЖ Г.Ариунбаатарын гэрт жүжигчин Б.Баярмаагийн хөрөг өлгөөстэй

Next Post
МУГЖ Г.Ариунбаатарын гэрт жүжигчин Б.Баярмаагийн хөрөг өлгөөстэй

МУГЖ Г.Ариунбаатарын гэрт жүжигчин Б.Баярмаагийн хөрөг өлгөөстэй

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.