“Вагнер Ази автомотив” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Гаррет Вилсон монгол хэлээр ус цас шиг ярьдаг, монголд элэгтэй эрхэм. 1998 онд Монголд анх ирж, 2011 оноос суурьшсан Гаррет Вилсон монгол эхнэртэй, дөрвөн хүүхэдтэй байсан. Харамсалтай нь хосууд салаад гнурван жил болжээ. Гаррет энэ тухайгаа “Би эхнэрээсээ салсан. Хүүхдүүд ээж дээрээ Америкт байгаа. Гэхдээ би улиралд нэг удаа очиж уулздаг” гэж ярилцлага өгсөн байдаг. Монголчуудын амьдралыг нэлвт шувт мэдэх Гаррет Вилсон “Монголд ганц бие ээжүүд хамгийн түгээмэл харагддаг. Хариуцлагатай аавууд хаана байна вэ. Аавын үүрэг маш чухал. Надад ямар ч албан тушаалаас илүү аав байх үүрэг хамгийн чухал. Хүн аз жаргалыг юунаас их мэдэрдэг вэ гэхээр гэр бүл, үр хүүхдээс л мэдэрдэг. Монгол эрчүүд арчаагүй зангаасаа татгалзаж, хариуцлагатай байж, PC тоглохоо болих хэрэгтэй. Мэргэжил карьертай болж, биеэ дааж авч явахыг сурах хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдэд яаж жентелмений хандлагаар хандах вэ гэдгийг сурах хэрэгтэй. Хүүхдийн хүчирхийллийг талаар мэдээлэл сонсоод зүрх шимширмээр. Энэ гэхдээ Монголд ганц биш өөр улс орнуудад л ялгаагүй байна. Тэднийг ийм муухай жигшмээр зүйл хийхэд хүргэдэг ямар хүчин зүйл байдгийг би мэдэхгүй. Тэр хүмүүсийг шүүх эрх надад байхгүй. Бурхан тэр хүмүүсийг шүүх болно. Энэ мөн монголын гэр бүлийн хямралтай холбоотой. Эцэг эх үүргээ сайн биелүүлэхгүйгээс болоод байна. Хүмүүжил сайн байвал хүүхдийг амьдралын зөв замаар нь явуулах боломжтой юм. Ийм байвал гэмт хэрэг багасах боломжтой байх. Гэхдээ л аав, ээжгүй хүүхэд хүмүүжлийг хаанаас олох вэ гэхээр интернетээс олно. Гэтэл уруу татагдах, сөргөөр нөлөөлөх зүйл олон байдаг. Ийм тохиолдолд ёс зүйг сурах боломжгүй юм.
-Монгол эмэгтэйтэй гэрлэнэ гэж боддог уу?
Би монгол эмэгтэйчүүдэд татагддаг. Бусад орны бүсгүйчүүдээс зүс царайны хувьд илүү зөөлөн нүдэнд дулаахан санагддаг. Эмэгтэй гэлтгүй эрэгтэйчүүд ч ялгаагүй биеэ маш сайхан авч явдаг. Гадаад байдалдаа маш анхаардаг. Халуун усгүй, модон жорлонтой, шавар шороотой гэр хорооллын монгол эмэгтэй хүртэл цэвэрхэн. Бүр өсгийтэй гутал өмсчихсөн байхыг нь хараад би гайхдаг. Усаа худгаас зөөгөөд биеэ тэгж гоё авч байгааг нь хараад хүндлэх сэтгэл үнэхээр төрдөг. Гэтэл манай Америкчууд хүлээн авалтад очих гээгүй л юм бол унтлагын өмдтэй, нүүрээ будаагүй явж байдаг. Энэ нь ч энгийн үзэгдэл.
-Гэрлэх тухайд?
-Би одоохондоо гэрлэх гэдэг үгнээс татгалзаж байгаа. Гэхдээ л би ганцаараа удаан байж чадах хүн биш. Сэтгэл санаа нийцсэн хүнтэй учрах болно гэдэгт итгэж байгаа. Хүнийг хайрлах, халамжлуулах дуртай. Монгол эмэгтэйчүүд тамхийг маш ихээр татдаг. Тамхи татдаг эмэгтэйчүүд надад таалагддагүй. Тэд яг тамхины ишний сав шиг харагддаг” гэж “Зиндаа” сэтгүүлд ярилцлага өгч байлаа.
Энэ хэлснээ батлах гэсэн мэт Гаррет Вилсон монгол бүсгүйтэй үерхэж байгаагаа телевизиэд ярилцлага өгөх үеэрээ ярьж байсан. Монгол бүсгүйтэй аз жаргалтай байгаа, юу ч тохиолдсон ний нуугүй, ярьдаг, хамгийн сайн найз нь найз бүсгүй нь гэж ярьж суусан Гаррет Вилсон монгол найз бүсгүйтэйгээ сүй тавьснаа зарлалаа.
Гаррет Вилсон анх 1998 онд 19 настай байхдаа анх Монголд иржээ. Гурван жил ажиллаад нутагтаа буцаж, их сургуульд суралцаж байхдаа ч монгол хэлийг сайн дураараа зааж байсан нь хэлээ мартахгүй, улам сайжруулах боломж олгосон байх. Тэр үед эхнэртэйгээ танилцсан. Гэмтлийн мэс засалч болно гэсэн зорилготой байсан залуу химийн хичээл дээрээ амьдралдаа анх удаа онцоос өөр дүн авчихаад бодлоо өөрчилж, бизнесийн удирдлагаар суралцах болсон. Үүнийхээ дараа хэд, хэдэн компанид мэргэжлээрээ ажиллаж, гэр бүлийнхээ компанийг ч удирдахаар болж, карьерын зам маань ерөнхийдөө тодорхой болчихсон байлаа. Гэтэл нэг өдөр “Над руу залга” гэсэн имэйл хүлээж авсан. Залгаад үзсэн Вагнерийн дэд ерөнхийлөгч Монголд ажиллах санал тавьсан юм. Элэг зүрхнээс уяатай гэдэг шиг Монгол ямар нэг зүйлээрээ намайг татсаар л байсан учир тэр саналыг зөвшөөрч Монголд ажиллах болсон доо.
Гаррет Вилсон “Хурд” их дуртай. Камертон, Дижитал, Номин талстыг сонсдог гэнэ. “Би 4 хүүхдийн эцэг. Тийм болохоор “чөлөөт цаг” гардаггүй (инээв). Би эцэг хүний үүргийг хамгийн ариун, хамгийн эрхэм ажил гэж ойлгодог. Миний насан туршдаа хийх ажил учраас аавынхаа үүргийг хэзээ ч цалгардуулж болохгүй, хүүхдүүддээ яаж ч байсан цаг гаргах ёстой гэсэн зарчимтай” гэжээ.
Discussion about this post