• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Lexus-570” худалдаж авахаар очоод 40 мянган доллараа дээрэмдүүлжээ

admin by admin
04/22/2022
in Нийгэм
0
“Lexus-570” худалдаж авахаар очоод 40 мянган доллараа дээрэмдүүлжээ

Цагдаагийн байгууллагад “Фэйсбүүкээр танилцсан хүнээс “Lexus-570” маркийн автомашин худалдаж авахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дэлгүүрт уулзахад миний 40.000 ам.долларыг авч зугтаасан” гэх дуудлага, мэдээлэл уржигдар ирж, тус дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн албаны  Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын  Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад 27 настай, эрэгтэй “М” гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, өмнө нь нэгээс хоёр удаагийн ял шийтгэл эдэлж байсан 20-40 насны найман этгээдийг Улаанбаатар хот болон орон нутгаас дайчлан баривчилсан байна. Мөн дээрмийн гэмт хэргийн замаар олж авсан 40.000 ам.долларыг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.

Иймд иргэд та бүхэн бусдаас эд зүйл худалдан авахдаа өөрийн аюулгүй байдалдаа анхаарах, бэлэн мөнгө авч очихгүй байх, зарын бодит байдлыг нягтлах зэргээр гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Дээрэмдэх гэмт хэргийн зүйл анги:

1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Previous Post

Худалдаа хөгжлийн банк 192 тэрбум төгрөг төлье гэжээ

Next Post

Гадаад валют, үнэт металлын экспортыг хориглолоо

Next Post
Гадаад валют, үнэт металлын экспортыг хориглолоо

Гадаад валют, үнэт металлын экспортыг хориглолоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.