• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Худалдаа хөгжлийн банк 192 тэрбум төгрөг төлье гэжээ

admin by admin
04/22/2022
in Нийгэм
0
Худалдаа хөгжлийн банк 192 тэрбум төгрөг төлье гэжээ

Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсан. Улмаар “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон. Үүнтэй холбоотойгоор “Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкинд үүсээд байгаа өр төлбөрийг ойрын хугацаанд барагдуулахад хамтран ажиллах хүсэлтийг Худалдаа Хөгжлийн банк /ХХБ/-нд гаргажээ. Тус банкнаас дээрх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мөн хүсэлт гаргаж, үүсээд байгаа асуудлыг төр, хувийн хэвшил хамтран шийдэх саналаа уламжилсан байна.

Тус саналд, “Тус банкны харилцагч “Кью Эс Си” ХХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төслийг манай банк анхнаас нь дэмжин санхүүжилтийг олгож, төслийн үндсэн зээлдүүлэгчээр ажиллаж ирсэн билээ. Харилцагчийн зүгээс Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны 4-р сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсантай холбогдуулан тус компани болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд орсон тухай мэдээллийг банканд ирүүлсэн бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан тус банкнаас авсан зээлийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар уулзахад Монгол Улсын Хөгжлийн банкан дээр үүсээд байгаа 192.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулах асуудалд манай банкны дэмжлэгийг хүсч тус банк болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтарч ажиллах саналыг ирүүллээ. Манай банк дээрх төслийн бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн үйлчилгээ үзүүлсний хувьд төслийг санхүүжүүлэгч нараас зээлсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих, санхүүжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзэж, банк дотроо ажлын хэсэг байгуулаад байна. Иймд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар ахлуулсан манай банк болон компанийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулж дээрх асуудлуудыг шийдвэрлэх саналыг хүлээн авч зөвшөөрөл олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэсэн байна.

Иргэд “Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг өчигдөр баривчлан саатуулсан. Эзнээ  нэг л өдөр мөрдөнд суунгуут Худалдаа хөгжлийн банз 192 тэрбумыг шууд төлье гэсэн байна. Төлөхгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гөлөг шиг тас зуучихаад тавихгүй нь гэж бодов бололтой. Монголын төр хүчгүй, Хөгжлийн банкнаас нь зээлсэн мөнгөө өгөхгүй байж чадна, бултуулна даа гэсэн бодлоосоо ухрав бололтой. Ямартаа ч юу ч байхгүй, хоёр чихээ огтолж өгөхөөс өөр аргагүй нэгэн биш бололтой. Ийм амархан, тэгээд ч мөнгө төлөх боломжтой байсан юм бол улс төр болгоод л “Өмч хураах комисс” байгуулах шахах хэрэггүй байв. Ингээд чангалаад өгвөл өр ширээс илүү, улс орон, оффшорт нуусан мөнгөө хүртэл бариад ирэх бололтой” гэлцэж байна.

Previous Post

Лондон дахь байраа хураалгасан хүн нь “Киви” Укагийн хадам аав З.Ганбаатар

Next Post

“Lexus-570” худалдаж авахаар очоод 40 мянган доллараа дээрэмдүүлжээ

Next Post
“Lexus-570” худалдаж авахаар очоод 40 мянган доллараа дээрэмдүүлжээ

“Lexus-570” худалдаж авахаар очоод 40 мянган доллараа дээрэмдүүлжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.