1930-аад Оны Туркийн Сонинд Гарсан Чингис Хааны Удам Дэ вангийн Тухай Мэдээ…
Монгол улсыг тусгаар тогтнолтой учруулахын төлөө зүтгэж буй Дэ ван, 200 гаруй хүнтэй цэрэгтэйгээ хамгийн ойрхон хотоос 350 км-ийн зайд орших ордондоо амьдардаг.
Монголын эцэс төгсгөлгүй тал нутгийн дунд нэгэн нуур байдаг. Өдөр төдийгүй сартай шөнө ч гэсэн энэхүү талын нуурын нэгэн хэвийн дөлгөөн ус руу харах юм бол цагаан ханатай, дугуй дээвэртэй асар том ордны тусгал харагдах болно. Үлгэрт гардаг шиг уул, хөндий, тал нутгийн дунд эв эзэнгүй газар нутагт нэг төрлийн дагинасын хааны ордноос өөр зүйл үгүй билээ. Энэхүү ордон бол Чингис хааны удмын Дэ вангийн ордон юм.
Дэ ван 200 гаруй хүнээр хамгаалуулан Монгол улсын төлөө хүчин зүтгэдэг билээ. Монгол орныг хуучин гайхамшигтай үед нь эргүүлэн аваачихаар зорин ажиллаж байна. Ордны үүдэнд алтан туг намирдаг. Энэ нь хар дэвсгэр дээр хятад үсгээр чимэглэсэн Монгол төрийн далбаа юм. Дэ вангийн зэвсэгийн агуулах нь бол өнгөрсөн зууны зэвсгийн нэгэн жишээ музей мэт харагдаж байна. Түүгээр ч үл барам энд хамгийн сүүлийн үеийн пулемёт ч байдаг.
Дэ ван хүлээн авсан гадаадын сэтгүүлчид: “Чингис хаан нэгэн цагт бүх дэлхийг захирч байсан. Тийм болохоор бид олон дайсантай болжээ. Бидний хамгийн том сул тал бол орчин үеийн арми, амьдрал болон орчин үеийн зэвсгээр дутагдаж байгаа явдал юм. Бид бүх зүйлээс хоцрогдожээ. Харин цаг хугацаа явцад бид энэ бүхнийг шийдэж, тусгаар тогтнолоо сэргээх болно” гэж хэлжээ.
Дэ вангийн амьдрлаа энэхүү ордонд хаан ширээ мэт өндөрт тавьсан, зөөлөн гудастай, олон дэртэй нэг диван дээр өнгөрөдөг. Өдөр нь энд сууж, шөнө нь энд унтдаг… Ордоны дотоод үйл ажиллагааг хариуцдаг хүн нь ордны гүнж юм. Тэр яг л гэрийн эзэгтэйн адил бүх гэрийн үйлчлэгчийг төдийгүй тогооч нарыг мөн мал маллах малчидаа хүртэл захирдаг. Ордны гүнж нарын дотор маш сайн машин барьдаг нь ч байдаг.
Дэ ван бол маш сайн жолооч юм. Түүний хамгийн том хобби бол машинаа өөрөө барих явдал юм. Тэр хэдэн сар тутамд хөл хөдөлгөн ихтэй хотууд руу явдаг. Тэр машиндаа сууж, цахилгаан цахих мэт эзэнгүй тал нутгийг туулж, хөл хөдөлгөн ихтэй хот руу явдаг. Түүний машин барих авьяасыг Чингис хааны морь унах авьяастай адилхан гэж зүйрлэдэг хүмүүс олон байдаг.
Discussion about this post