МУГТ Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаан хоёрдугаар сарын 28-ны 10.00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн…
Прокурорын байгууллагаас Д.Кёкүшюзанбатбаяр Н.Болормаа, Б.Цэрэндорж, Т.Баясгалан нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.
АН-ын дарга С.Эрдэнэ “Шулуухан хэлэхэд хариуцлагаа хүлээ. Хийсэн гэм буруу байдаг юм бол түүнийгээ хүлээ, ялаа үүр. Чи миний өрөөнд 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд орж ирэхдээ юу ярьж байлаа? Хөгшнийг чинь яг одоо өлгөх гээд байна, энэ коммунистууд. 260 хавтаст хэрэг бэлдчихсэн, намайг шүүхэд өгөх гээд байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд л нэр дэвшмээр байна гэж орж ирээ биз дээ? З.Энхболд миний хажууд сууж байсан. Гурвуулаа нүүр нүүрээ харж байгаад ярьсан биз дээ? Хариуд нь би чамд: “Намын дүрмийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд ор. Сунгаагаар гараад ирвэл хэн нь ч байсан дэмжээд явна” гэсэн. Сунгаа болсон, хэд хэдэн газар луйвар орсон. Би л нарийвчлан шалгаж, хэл ам хийгээгүй болохоос.
Ингээд Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшлээ. Хэнтий аймагт анхныхаа иргэдтэй сонгогчидтой хийх уулзалтаа зохион байгуулах гээд очих үед чиний хоолойны хөвч эвдэрчихсэн. Сөөнгө, тэгээд юу ярихаа мэдэхгүй. Би чамд тусалж, өмнөөс чинь бүтэн цаг ярьсан шүү дээ.Тэгээд чам руу харахаар өөдөөс толгой сэгсрээд суугаад байдаг. Энэ мэтчилэн чамайг дагуулж, өдөр шөнөгүй 21 аймгийг тойрсон.Чамайг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах гэж яаж махаа идэж байлаа даа… Сонгуулийн Ерөнхий менежер байсан Я.Санжмятав бид хоёр яг үнэндээ маш олон хүнээс зээл авсан. Одоо хүртэл заримыг нь чи төлөөгүй л байгаа. Д.Кёкүшюзанбатбаяраас чи 4 тэрбумыг зээлчихээд 2 тэрбумыг нь төлөөгүй л байгаа шүү дээ. Одоо бүр авгайтай нь хамт цагдаад өгөөд эрүү үүсгүүлчихсэн явж байна. Тэр хүн чамд буян болсны хариуг чи ингэж төлж байгаа юм уу? ” гэсэн юм.
Discussion about this post