Орос-Украины дайныг тойрсон асуудал, шүүмжлэлүүд хаа сайгүй байгаа энэ үед Монголчууд бидний сэтгэлийг эмзэглүүлж байгаа нэгэн харамсалтай зүйл нь Оросууд тус дайндаа бага ястнууд гэгдэх ялангуяа Монгол угсааны Буриад, Халимаг, Тува нарыг дайнд оролцуулж урдаа бамбай болгон ашиглаж байгаа явдал юм. Украинд олзлогдсон 40 гаран орос цэргүүдийн дийлэнх нь 17-20 насны Тува, Буриад Халимаг залуучууд гэсэн байна. Монгол хүн бүр энэ асуудлыг эсэргүүцэн дуу хоолойгоо өргөх ёстой.
Тэгвэл энэ тухай хүмүүсийн сэтгэгдлүүдээс хүргэж байна.
Дэлхийн Монголчуудын Холбооны Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж:
“Баримжаагаар 70 орчим хүний бараг 50 нь Буриад Монгол. Хүрэл зүрх ч хайлам. “Монгол Монголоо хайрлая. Монгол хүн Монгол хүндээ Эх орон.” Эцсийн эцэст Монголын төлөө санаа зовдог нь дэлхийгээр тарсан Монголчууд шүү!”
“Монголчууд Оросыг дэлхийн 2-р дайны жилүүдэд бүх чадлаараа дэмжсэн. Одоо бол дайныг эсэргүүцэж байгаа сая сая оросуудыг, эх орноо өмгөөлж байгаа украинчуудыг аль алиныг нь дэмжинэ. Харин Буриад, Халимаг, Тува монголчуудыг дайны бай, бамбай болгож ашиглаж байгааг эсэргүүцэж байна.”
Бусад сэтгэгдлүүд:
Балдан Базаров: Манай олон Буриад хөвүүд дайнд оролцохоор явлаа. Ахан дүү нар минь! Хурдан буцаж ирээрэй! Ивалгын дацан очоод өдөртөө Итгэлт Хамбад мөргөж аврал эрээрэй!
Олзлогдон цэргүүдийн нэрс:
Discussion about this post