• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хөвгүүдэд батганы тосны мөнгө өгөх үү, Мөнхцэцэг ээ…

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
02/15/2022
in Улс төр
0
Хөвгүүдэд батганы тосны мөнгө өгөх үү, Мөнхцэцэг ээ…
Р.ЭМҮЖИН
Манай парламент нэг ийм хий үзэгдэл шиг гишүүнтэй шүү дээ. Цар тахлаас улсаараа айн чичирч байх үед онлайн хурлынхаа үеэр дүрсээ орлуулаад, биеэ чирээд, сүнс шиг гараад явчихсан хүн дээ. Улс төрийн академик боловсрол гэж нэг юм бий. Монголын парламентад лав энэ боловсролыг эзэмшсэн хүн цөөхөн. Мөнхцэцэг харин “Өнөөдөр” сонинд анх ажилд орж, үзэгдээд өнгөрсний хувьд тэр академи гэдэг үгээр овоохон тоглоод, МАН-ын генсекийн чихийг чихрээр долоогоод явдаг хүн л дээ. УИХ дахь МАН-ын гишүүдийн грүпп гэж бий. Тэнд Мөнхцэцэг бол байнгын шүүмжлэгч судлаачийн ажил хийдэг. ” Чи сая хурал дээр тэгж хэлсэн чинь буруу байлаа” гээд л ганц хоёр гадаад үг оролцуулж байгаад галзуу ойлгомжгүй юмс бичнэ. Парламентийг Занданшатарын ардуур цахимаар удирдах гээд байгаа юм уу, хаашаа юм. Учрал гишүүн улалзтал үнэнийг нь хэлээд, ” Миний юу хэлэхийг чи заадаг юм уу” гэж уурлаж байсан удаатай. Ингэхэд байна аа, УИХ гэдэг хууль тогтоох байгууллагаа эхлээд ойлгочихмоор байгаа юм. Гэрийн ерөнхий дарга, ерөнхийлөн зохицуулагч гэдэг чинь уг чанартаа гүйцэтгэх ажил юм л даа. Худлаа гэвэл чамайг өдөр тутмын сонинд хэдхэн сар болоод гарахад тосч аваад, үдсэн албаны дарга, эрхлэгч энэ тэрээсээ асуугаарай. Парламент олон жил сурвалжилсан ах эгч нар чи бид хоёроос тохой өндөр л дөө. За нөгөө хий үзэгдэл цаашаа гишүүн маань охидод ариун цэврийн хэрэгсэл үнэгүй тараахад 25 тэрбум төгрөг жилдээ хэрэгтэй, хуульчлах уу, эсвэл зүйл заалт, журмаар зохицуулах уу гээд тандалт хийгээд баахан шуугиулсан. Бодоод үзье. Арван жилийн дараа 250 тэрбум төгрөг үгүй болох нь ээ. Тэгэхээр байна аа, монгол аав, ээж нарт, залуу үеийнхэнд үнэгүй өгөөш ерөөс хэрэггүй. Харин хүүхдийн биеийн өсөлт хөгжил, өөрчлөлт, шилжилтийн насныхантай харилцах хэв шинж, ойлголцол…гэхчлэн гэр бүлийн, сэтгэлзүйн боловсрол хэрэгтэй байна. Тэд маань сэтгэлзүйн боловсрол хаягдсаны улмаас хөтлөлцөөд байшингаас үсрээд байгааг анзаараагүй юу? Охин хүүхэддээ ариун цэврийн хэрэгсэл, хөвгүүндээ батга, хөлсний тос, бас шилжилтийн нас ирэхтэй зэрэгцэн тоо нь эрс өсдөг бандага зэргийг нь аваад харьдаг орлого хэрэгтэй байна. Үүний тулд ажил, үйлдвэр хэрэгтэй байна. Ажилтай, орлоготой бол энэ мэтийгээ төрийн гар харалгүй шийдчихнэ шүү дээ. За дээр нь охид хөвгүүдэд маань хот хөдөөгүй боловсон жорлонтой, халуун хүйтэн устай сургуулиуд хэрэгтэй байна даа. Төрөөс үнэгүй өгсөн ариун цэврийн хэрэглэлээ тас атгаад, хүйтэн салхинд бээрсэн гартай модон жорлон руу алхана гээд бодоод үзээрэй. Үнэгүй юм хэрэглэдэг гэж дээр нь өчнөөн баалуулж таарна. Нэмж хэлэхэд улс төрийн академик боловсрол яриад, энэ нэрээр бизнес хийж МАН-ын хэдэн төгрөгийг салгаад байх амттай л байх. Гэхдээ тэр боловсролын чинь нэгдүгээрт хүйсийн ялгааг аль ч төвшинд, ямар ч тохиолдолд товойлгон дөвийлгөж, зэвсэг болгон ашиглахгүй байх тухай маш тод бичээстэй байдаг даа.
Previous Post

Жүжигчин А.Ганчимэг ганц бие болж жүжиглэсээр

Next Post

ГОВИЙН НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН ПАТИАР

Next Post
ГОВИЙН НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН ПАТИАР

ГОВИЙН НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН ПАТИАР

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.