• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Учралын боов гэснээс 70-аад оныхон яанаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
01/26/2022
in Улс төр
0
Учралын боов гэснээс 70-аад оныхон яанаа

УИХ-ын гишүүн Н.Учралын тойргийнхоо ахмадуудад тараасан ул боов, боов авсан ахмадуудаас бусдынх нь дургүйг хүргэв. Түүнийг анзаарсан Н.Учрал гишүүн ч амхуурай өнгөрсөнгүй, “Авч байгаа, өгч байгаа нь сэтгэл хангалуун байгаа тул гуравдагч нөхдүүд тайван байна уу” хэмээсэн нь бүр ч гал дээр тос нэмэв. Малаа яаж маллахаа та нараар заалгахгүй л гэж байна. Баян хүн өгснөө, ядуу хүн авсанаа мартдаггүй.

Нөгөөх нь ч гэсэндээ үнэхээр буян санаж өгдөг бол заавал тойргийн ахмадууд гэж алагчлах хэрэг юу байна. Хүрээний бүх ажилгүйчүүд, орох оронгүйчүүдийг эс гэхэд ядаж нэг дүүргийн хэмжээнд буян хийх хэрэгтэй биз дээ. Гэвч зарчим нь өөр юм. Сонгуулиар санал өгдөг хэдийгээ л чөдөрлөж байгаа ухаантай. 2020 оны УИХ-ын сонгуулиар хамгийн олон буюу 53 мянган сонгогчийн санал авсан цорын ганц нэр дэвшигч. Дөрвөн жил боов тараасны хүч шүү дээ. Боов хүчтэй…

Ажиглаа байхад Н.Учралыг тойргийнх нь сонгогчдын нэлээд хэсэг “баян хүн буянтай” гэж итгэж сонгодог бололтой юм. Гэвч энэ мөнгө иргэн Н.Учралын халааснаас гардаггүй гэдгийг мэдэх хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн “тойргийн мөнгө” гэж хуваарилсан дөрвөн тэрбум төгрөгийн нэлээд хэсэг нь иймэрхүү зардалд явдаг. Үлдсэн нь хаашаа орсон бэ гэдгийг сонгогчид нь өөрсдөө асууна биз.

Ул боов тараах энэ мэндчилгээг Н.Учрал ч анх гаргаж ирсэн ч юм биш. Бүр 2000-аад оноос аварга Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан гэх мэт морь бөхөөр мэргэшсэн хөдөөх имижтэй хэсэг гишүүд сар шинээр тойрогтоо очихдоо хүмүүст “гарын бэл” гэж атга ааруул, уут чихэртэй очдог байсан нь яван явсаар “хотын соёл” болтлоо хавтгайрч, төсвийн мөнгө рүү ч орж, УИХ-ын хамгийн залуу гишүүнд /2016 онд 27 настай УИХ-д сонгогдсон/ хүнд хэлбэрээр халдварласан нь энэ. Жилийн жилд л “Учралын боов” улс амьтны зугаа болдог ч тоож байгаа ч юм байхгүй. Ичиж зовохоо ч бүр болиод имижээ болгосон янзтай. Хөгжил гэдэг зүйл чинь уг сайн тал руугаа л явахын нэр биз дээ.

Уг нь бол УИХ-ын гишүүн, хууль тогтоогч хүн сонгогчдод санхүүгийн болон эд материалын тусламж үзүүлэх нь хуулиар хориотой. Үүнийг сонгогчийн саналыг худалдаж авах буюу “төрийн эрхийг хууль бусаар авах” гэсэн үйлдэлд тооцдог. Тэглээ гээд дэлхий сөнөх сургаар зуслан руугаа зугтдаг шинэ үеийн шинжлэх ухааны доктортой юу ч ярих билээ. /Дэлхий сөнөнө гэдэгт итгэсэнд нь биш, дэлхий сөнөхөд өөрийнх зуслан үлдэнэ гэж итгэсэнд хамаг учир байна/

Африкийн Гана улс 2,5 сая хүн амтай. Английн колони байгаад 1957 онд тусгаар тогтнолоо олсон. 1992 онд манайхтай зэрэг парламентын засаглалд шилжсэн, ардчилсан улс. 2016 онд тус улсын “эдийн засгийн асуудлуудыг шийдэж, авлигатай тэмцэнэ” хэмээн амлаж сонгогдсон Ерөнхийлөгч Акуфо Аддо 110 сайдтай нүсэр Засгийн газар байгуулжээ. Сайд бүр сарын $4,000-ын цалинтай, доод тал нь хоёр автомашин, үнэгүй шатахуун, орон сууц, урсгал зардал, хувийн хамгаалалтаа улсаас хангуулдаг.

Гэсэн ч өнгөрсөн хугацаанд тус улсын эдийн засаг төдийлөн сайжраагүй бололтой. Зургаан сарын өмнө тус улсын парламентын гишүүн сонгогчиддоо будаа тараасныг залуучууд нь эсэргүүцэж, “Бидэнд үнэгүй будаа хэрэггүй, харин ажлын байр хэрэгтэй” хэмээн шуудаатай будааг буцааж шидэж, хөөж явуулж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Монголын залуус ийм болсны дараа л Н.Учралын боов ч гэсэн моодноос гарч, ахмадууд айлын хүүхдээс алга тосолгүй, тэтгэврийнхээ мөнгөөр санаа амар амьдрах, аялж зугаалах цаг ирэх байх даа.

Хэрэв тийм цаг ирэхгүй бол… Хэдхэн жилийн дараа өөрсдөө эцэг, эхийнхээ байранд очино, тэтгэврийн эмгэчүүл, өвгөчүүл болно. Хамгийн эхний ээлж нь далаад оныхон. Арав, арван таван жилийн дараа таягаа тулаад араас нь явна. Тэгээд Н.Учралтай адилхан бас нэг баян айлын бардсан хүүхдийн өмнө алгаа тосоод “Богд оо, боов хайрла” гээд зогсч байвал тэр үед “төр засагтаа” л битгий гомдоорой доо…

Эх сурвалж: inews.mn

Previous Post

ИХ ЭМЧ Г.АРВИНБУЯН: ХҮМҮҮС ТАРГАЛАЛТЫГ ЖИНГИЙН ИЛҮҮДЭЛ ГЭЖ БУРУУ ОЙЛГОДОГ

Next Post

Шүүхийг Б.Баасанцогтын сүлжээчдээс цэвэрлэх цаг нь болсон

Next Post
Шүүхийг Б.Баасанцогтын сүлжээчдээс цэвэрлэх цаг нь болсон

Шүүхийг Б.Баасанцогтын сүлжээчдээс цэвэрлэх цаг нь болсон

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.