• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Өвөл нар буцсанаас эхлэн хүний биеийн хүч тамир аажмаар буурдаг

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
01/21/2022
in Зөвлөгөө
0
Өвөл нар буцсанаас эхлэн хүний биеийн хүч тамир аажмаар буурдаг
Өвөл нар буцсанаас эхлэн хүний биеийн хүч тамир аажмаар буурдаг. Уламжлалт анагаах ухаан нь гадна цаг улирал болон биеийн дотоод махбодын онцлогийг чухалчлан үздэг бөгөөд нар сарны ирэх, буцах цагт харгалзан жилийн 365 хоногийг 6 улиралд хуваан авч үздэг.
Үүнд, Өвлийн эхэн /нохой, гахай сар/, өвлийн сүүл /хулгана, үхэр сар/, хавар /бар, туулай сар/, тэжээлийн улирал /луу могой сар/, зун / морь, хонь сар/, намар /бич, тахиа сар/ гэсэн 6 улирал байна. нар өмнөдөд зорчих 6 сард сав ертөнцөд нарны хүч аажмаар буурч, сарны хүч арвиддаг, харин нар умардад зорчих 6 сард сарны хүч аажмаар буурч нарны хүч арвидна гэсэн байдаг. Үүнийг дагаад өвөл нар буцсанаас эхлэн хүний биеийн хүч тамир аажмаар буурч, зун нар буцсанаас эхлэн дахин биеийн хүч аажмаар ихэсдэг. Энэ мэтчилэн гадаад ертөнцийн нар сарны хүчтэй нийцүүлэн хүний биеийн дотор хүч тамир, ходоодны галын илч ихсэж багасч байдаг. Учир нь зуны улиралд гал, шороо, намрын улиралд ус, гал, өвлийн эхэн улиралд шороо, усан махбодын хувь давамгайлдаг. Үүнийг даган хүний биеийн хүч тамир ч улирлаас хамааран өвлийн эхэн болон өвлийн сүүл улиралд биеийн хүч тамир их, тэжээлийн болон зуны улиралд хүч тамир бага, намар, хаврын улиралд хүч тамир дунд зэрэг байдаг.
Өвлийн сүүл сараас зуны улирал хүртэлх хугацаанд нар умардад /хойд зүгт/ зорчих 6 сарын хугацаанд рома судлаар гүйх нарны хүч төгөлдөр болохын эрхээр сав ертөнцөд хурц, халуун, ширүүн мөн чанартай болж нар салхины чадал хүчээр сарны сэрүүн, тослог мөн чанар багасдаг. Үүнийг дагаад хүний биеийн хүч тамир өдөр бүр бага багаар буурдаг. Зуны улирлаас өвлийн адаг сар хүртэлх хугацаанд нар өмнөдөд /урд зүгт/ одох 6 сарын хугацаанд Жанма судлаар гүйх сарны хүч төгөлдөр болохын эрхээр сав ертөнцөд сарны хүч ихсэж сэрүүн мөн чанартай болж нарны хурц, халуун, ширүүн мөн чанарыг бууруулдаг. Энэ үед хүний биеийн хүч тамир өдөр өдрөөр бага багаар ихэсдэг.
Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин /УАУ-ы их эмч, АУ-ы магистр Б.Уянга/
📌ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ:
Даваа-Баасан: 08:30-16:30
Бямба: 09:00-14:30
Ням: Амарна
📌ХОЛБОО БАРИХ УТАС: 77109977
📌 ХАЯГ: БЗД, 2-р хороо, Сансарын аюулгүйн тойргийн “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөний чанх хойно Манба Дацан хийдийн хажууд 8 давхар Манба Дацан Нэгдсэн эмнэлэг
Previous Post

10 тэрбумын өртөгтэй 290 шүүлтүүрийн худалдан авалтыг төрийн нууцад хамааруулан шууд хийжээ

Next Post

Дондогдулам хатны оюу, шүрэн эрхи Богд хааны музейд хадгалагдаж байна

Next Post
Дондогдулам хатны оюу, шүрэн эрхи Богд хааны музейд хадгалагдаж байна

Дондогдулам хатны оюу, шүрэн эрхи Богд хааны музейд хадгалагдаж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.