• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Зууны манлай агуу дуучны мэндэлсний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
12/10/2021
in Соёл урлаг
0
Зууны манлай агуу дуучны мэндэлсний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна
МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт,Ардын жүжигчин зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад хэмээх агуу дуучны мэндэлсний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Энэ эрхэм хүнтэй олонтоо уулзаж гэр орноор нь орж гаран Банзрагч гуайнхаа хийсэн хоолыг идэж алдарт дуучнаас дээлийн эмжээрийн түвд хоргой бэлгэнд авч байсан хувьтай хүндээ би.
Их дуучин маань 1931 оны 12 сарын 10-нд Дундговь аймгийн /одоогийн Гурвансайхан, Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын уулзвар/ Сүүдэртийн улаан овоо- гэдэг газар эхээс мэндэлсэн ч Дэрэн суманд балчир бага насаа өнгөрөөжээ.
Тийм учраас Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул гэж явдаг байна.
Бага байхдаа саахалтын газраас сонсогдохоор сайхан гийнгоолдог байсан гэдэг. Эрхэм дуучны…..Би багадаа дуулдаг байсан. Намайг ширээн дээр өргөж голд нь зогсоогоод л дуулуулна. Тэгэхэд Намжилын шар охин сайхан дуулах юм. Нүдээ харж байна уу аниад байна уу гэдэгсэн. Би чинь онигор юм шүү дээ…гэж дурсан ярьсан нь нэвтрүүлэгт маань байдаг юм.
Ногоон морины толгойд
Ногтон зангиа бөнжийнө
Ноён харуулын Гүнжидмаа
Нойр нь хүрээд талимаарна…гэсэн үгтэй дууг ээжээрээ заалгасан нь хожим их дуучин болох замын нь эхлэл байжээ.
1956 онд Ардын хувьсгалын 35 жилийн ойг угтсан бүх ард түмний урлагийн үзлэгт шалгарч урлагийн нэрт зүтгэлтнүүдтэй танилцан танилын хүрээгээ өргөжүүлжээ.
1957 онд Москва хотноо болсон ДЗО-ны Vl их наадамд оролцох төлөөлөгчдийн бүхэлдэхүүнийг уртын дуучин УГЖ Д. Янжинлам нарын алдартнууд шалгаруулахад Н. Норвбанзад шалгаран уг наадамд амжилттай оролцон “Сэрүүн сайхан хангай” дуугаараа их наадмын алтан медаль хүртжээ. Ийнхүү их дуучны маань уран бүтээлийн урт зам эхэлсэн байдаг.
Агуу дуучны авъяас билиг, дэлхий дахинаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан гавъяа зүтгэлийг үнэлэн
1961 онд МУ-ын Гавъяат жүжигчин
1969 онд МУ-ын Ардын жүжигчин
1984 онд МУ-ын Төрийн шагнал
1999 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.
1993 онд их дуучин маань Японы Фүкүокагийн “Азийн соёлын шагнал”-ыг хүртсэн байна.
Их дуучны урын сан, ном хэвлэл алдартай сайхан шавь нарын нь тухай бичих ярих юм даан ч их юм даа.
Агуу дуучин алдартай эрхмийг эргэн дурсах үнэхээр сайхан байна.
Урлаг судлаач Ч.Буянхишиг
Previous Post

Хороолол босгож, хотыг цементжүүлсэн Б.Чойжилсүрэн 6.8 тэрбумаар хийд бариулжээ

Next Post

Сайхан тэмээ шалгаруулах тэмцээнээс 40 тэмээг ботокс, гоо сайхны ажилбар хийлгэсэн гэж хасжээ

Next Post
Сайхан тэмээ шалгаруулах тэмцээнээс 40 тэмээг ботокс, гоо сайхны ажилбар хийлгэсэн гэж хасжээ

Сайхан тэмээ шалгаруулах тэмцээнээс 40 тэмээг ботокс, гоо сайхны ажилбар хийлгэсэн гэж хасжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.