• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Энэ кинонд тоглохын тулд Леди Гага бүтэн жилийн турш Итали аялгаар ярьж сурах бэлтгэл хийжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/30/2021
in Гадаад мэдээ, Соёл урлаг
0
Энэ кинонд тоглохын тулд Леди Гага бүтэн жилийн турш Итали аялгаар ярьж сурах бэлтгэл хийжээ
Энэ жилийн Оскарын шагналд Lady Gaga-ын тоглосон “Maison de Gucci”  кино хүчтэй өрсөлдөгч байж, олон төрөлд нэр дэвших шинжтэй. 2 цаг 45 минут үргэлжлэх энэ кинонд хайр дурлал, атаа хорсол, аллага секс, нийгмийн доод түвшнээс дэлхийд загварын ертөнцийн нүүр царай болж гайхуулж явсан эмэгтэйн тухай гарна.  Ханилж явсан нөхөр Gucci-гээ хүн хөлслөн алуулснаар 29 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Patrizia Reggiani-ны бодит амьдралаар бичсэн номноос сэдэвлэн энэ киног бүтээжээ. Энэ кинонд тоглохын тулд Леди Гага бүтэн жилийн турш Итали аялгаар ярьж сурах бэлтгэл хийжээ. Мөн Холливудын жүжигчин сайхан залуу Jared Leto 10 кило жин нэмж, танигдахын аргагүй халзан бүдүүн өвгөн болсон нь энэ киноны нэг чимэг шигтгээ…
Алдарт брэнд Gucci овогтынд бэр болсон Patrizia Reggiani – Патрисиа Режиани гэж хэн бэ?
Төрсөн эцгээ мэдэхгүй ч үйлдвэрийн эзэн хойд эцгээрээ овоглосон хөгжилтэй, сэргэлэн, сайхан бүсгүй. Найзуудтайгаа нэгэн дискон дээр Италийн загварын магнагт Rodolfo Gucci-ын хүү Maurizio Gucci-тэй танилцсанаар амьдрал нь өөрчлөгдөнө. Эцэг нь энэ гэрлэлтийг эсэргүүцсэн ч гэрлэж хүүхэдтэй болсноор аргагүй эрхэнд Gucci-ийн өрхийн бүрэн эрхэт гишүүн болно. Гэрлэсэн 12 жилийн хугацаанд Патрисиа Гучигийн гэр бүлийн 2 том салбарыг дампууруулж, зугуухан дотроос нь эвдэж нураасаар бүх эрхийг гартаа авч эхэлсэн бэр. Сүүлд нөхөр нь түүнээс салж, компаниа 170 сая доллараар зарсаныг сонссон Патрисиа хоёр алуурчин хөлслөн, экс нөхрөө өглөө ажилдаа ирэх үед нь компанийнх нь үүдэнд буудаж алуулна. Хуучин нөхөр нь алагдсанаас хойш хоёр жилийн дараа 1995 онд түүнийг баривчлан шүүж, шүүх 29 жилийн хорих ял оноодог. Патрисиа 18 жил хоригдоод,  2016 онд шоронгоос суллагдахад 1993 оны гэрээний дагуу Gucci нэрийг эзэмшигчийн гэр бүлд хувь хүртээх заалтын дагуу 600 мянган ливр олгосон байна. Харин Патрисиа дахин зарга үүсгэн шүүхэдсээр шоронд хоригдсон үеийнхээ нөхөн олговор болох 16 сая ливрийг заргалдан авч чаджээ. Одоо 73 настай энх тунх, баян тансаг амьдарч байна.
Патрисиа, Маурисио хоёрын дундаас төрсөн 2 охин ч гэсэн Gucci нэрийг эзэмшигч компаниас тогтмол хувь хүртэн, хангалуун сайхан амьдардаг түүхтэй.
Previous Post

20:00 цагаас хойш эм, тан л биш бол юм ууж ч хэрэггүй

Next Post

Лууван, өндөг, кофе гурвын үлгэрийг уншаарай

Next Post
Лууван, өндөг, кофе гурвын үлгэрийг уншаарай

Лууван, өндөг, кофе гурвын үлгэрийг уншаарай

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Л.Оюун-Эрдэнэ: Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт гэдэг үг бий
  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.