• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

20:00 цагаас хойш эм, тан л биш бол юм ууж ч хэрэггүй

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
11/30/2021
in Бусад, Зөвлөгөө
0
20:00 цагаас хойш эм, тан л биш бол юм ууж ч хэрэггүй
МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.ОДОНЦЭЦЭГ:
–Нойр хүний бие организмд яг ямар үйлдэл үзүүлдэг учраас чухалд тооцогддог юм бол?
–Хүн амьдралынхаа бараг гуравны нэгийг унтаж өнгөрүүлж байгаа шүү дээ. Физиологийн энэ үйл явцыг зарим хүн ухамсартайгаар болон ухамсаргүйгээр хааж, боож байна. Эсвэл дэндүү их буруудуулж байна. Жишээлбэл, өдөр унтах маш буруу. Шөнө унтахгүй байх нь ч бас буруу.
Хүний бие махбод хоол тэжээлээр шимийг аваад хэрэггүй зүйлээ гадагшлуулдаг нэг ёсны үйлдвэр гэсэн үг. Хүн нарны хүч дэлгэр байх цагаар гаднаас хоол тэжээлээ авдаг. Орой 20:00 буюу бадганын цагаас хойш хүний биеийн бодисын солилцооны дотоод үйл ажиллагаа тайван орчинд явагдаад, биед хэрэгтэй шимээ авч байдаг. Шим авна гэдэг нь идэж, уусан идээ ундны шимээр цус төлжинө, түүний шим нь мах булчинг, махны шим нь ясаа, ясны шим нь чөмгөө, чөмөгний шим нь хүний зүрхэнд байдаг, шимийн дээд охь тунгалаг гэдэг зүйлийг төлжүүлж байна гэсэн үг. Ийнхүү шим тэжээлтэй сайн зүйлээ аваад биеэс шимээс ялгарсан цөв буюу бохир зүйлийг нь гадагшлуулж байдаг. Баас, шээс, хөлс, хумс, шүд, арьс, үс, нулимс, нуух, нус, цэр, шүлс гээд энэ бүхэн чинь мах, яс, чөмөг бодисын солилцооны шимээ аваад үлдсэн хаягдал байх нь. Энэхүү бодисын солилцооны дотоод үйл явц шөнө, сарны хүч дэлгэрч байгаа тайван орчинд явагддаг.
Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, зарим хүн шөнийн цагаар хоол иддэг. Энэ бол цаг бусын хооллолт. Бие организм үүнийг боловсруулж чадахгүй. Зүйрлэж хэлвэл үйлдвэрлэлийн дамжлагын хэвийн процессийг алдагдуулж байна гэсэн үг. Нэг бүтээгдэхүүнийг боловсруулж гүйцээгүй байтал гаднаас дахиад орж ирэхээр боловсруулж чадахгүй, тэр нь бүрэн боловсорч чадахгүй өвчин болдог. Бодисын солилцоо шууд алдагдалд орно.
Мөн шөнө унтаж байх үед хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэхүй гэсэн мэдрэхүйн таван эрхтэний хүртэхүйн үйл явц хураагдаж, зүрхэнд орших бүгдийн суурь тийн мэдрэхүйд төвлөрсөн байдалтай болдог. Өөрөөр хэлбэл, хүн шөнийн цагаар унтаж байхад таван мэдрэхүй маань ингэж амарч байгаа юм. Таван мэдрэхүй амарч, тайван, төвлөрсөн байдалтай байх энэ үед хүний сэтгэл оюун санаа бас амардаг. Ингэж эрч хүчээ нөөж, сэлбэж байдаг. Энэ нарийн үйл явц хүний биед өдөр явагдах ямар ч боломжгүй. Шөнийн нойрыг нөхөж болдоггүй гэдэг маань ийм учиртай.
Тэгэхээр 20:00 цагаас хойш эм, тан л биш бол юм ууж ч хэрэггүй. Сарны хүч ид дэлгэрсэн үед, ялангуяа 23:40-03:40 цагийн хооронд хүн бат бөх унтаж байх ёстой. Гаднаас хоол тэжээл, таван мэдрэхүйн мэдээллийн аль алиныг нь аваад хэрэггүй гэсэн үг.
📌ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ:
Даваа-Баасан: 08:30-16:30
Бямба: 09:00-14:30
Ням: Амарна
📌ХОЛБОО БАРИХ УТАС: 77109977
📌 ХАЯГ: БЗД, 2-р хороо, Сансарын аюулгүйн тойргийн “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөний чанх хойно Манба Дацан хийдийн хажууд 8 давхар Манба Дацан Нэгдсэн эмнэлэг
Previous Post

Өмнөговийн Засаг дарга асан Б.Бадраагийн гэрээс 300 орчим сая төгрөг бэлнээр “олж”, 20 гаруй орон сууцыг нь илрүүлжээ

Next Post

Энэ кинонд тоглохын тулд Леди Гага бүтэн жилийн турш Итали аялгаар ярьж сурах бэлтгэл хийжээ

Next Post
Энэ кинонд тоглохын тулд Леди Гага бүтэн жилийн турш Итали аялгаар ярьж сурах бэлтгэл хийжээ

Энэ кинонд тоглохын тулд Леди Гага бүтэн жилийн турш Итали аялгаар ярьж сурах бэлтгэл хийжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.