• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Таван нүдэн” цаг хосоороо 3 сая  418 мянга, таваг 555 мянган төгрөгийн үнэтэй

“Таван нүдэн” цаг хосоороо 3 сая  418 мянга, таваг 555 мянган төгрөгийн үнэтэй

admin by admin
11/08/2020
in Нийгэм, Онцлох мэдээ
0
“Таван нүдэн” цаг хосоороо 3 сая  418 мянга, таваг 555 мянган төгрөгийн үнэтэй

“Таван нүдэн” брэндийг эд мэддэг хүн, айл өрх авч хэрэглэдэг. Цөөхөн ширхэг, ихэвчлэн 999 ширхэг үйлдвэрлэгддэг энэ брэндийг “Женко” Баттулгын бие хамгаалагч гэж алдаршсан Б.Батзаяа үүсгэсэн. Аяга таваг, халбага сэрээнээс эхэлсэн “Таван нүдэн” брэнд өөрийнхөө Швейцар үйлдвэрлэжээ.

Швейцар цаг урлалын түүх тун сонирхолтой. XVI зуунд цаг урлалын салбарыг Дэлхийн хэмжээнд Францчууд тэргүүлэн манлайлж, тэнд л чанарын дээд хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн цагнууд хийгддэг байв. Цаг урлаачид, гоёл чимэглэлийн тэргүүлэх урчуудын ихэнх нь протестант шашны үзэлтэй байснаас үүдэнд нэгэн том шилжилт, нүүдэл бий болжээ. Францад өрнөсөн шашны мөргөлдөөн, үйл ойлголцлоос дайжсан урчууд цагаачлалын боломжийн нөхцөл санал болгож байсан хөрш Швейцар улсад цагаачлан, өөрсдийн чаддаг мэддэг үйлээ үргэлжлүүлснээр Швейцар XVI зууны сүүл үе гэхэд цаг үйлдвэрлэлийн гол төв болон хувирчээ.  1601 онд Женев хотноо цаг урлаачид цагны нэгдсэн урланг албан ёсоор байгуулан цагчдыг сургаж бэлтгэх, гэрчилгээжүүлэх ажлыг эхлүүлж, чанар стандартыг бүхнээс дээгүүрт тавих их үйл хэргийг эхлүүлсэн гэдэг. Тэр л цаг үеэс цаг нь дээр цаг урлаач өөрийн нэрийг бичихийн зэрэгцээ тухайн газрынхаа нэрийг сийлж бичдэг болжээ. Тэд бусад улс орнуудын цаг урлаачдын адил цагны тансаг чамин харагдах байдал, борлуулалтын тооны араас хөөцөлдөлгүй цагны эд ангийн үйлдэрлэлийн чанар, стандартад төвлөрч ажиллаж ирсэн нь дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн “SWISS MADE” буюу “Швейцар цаг” брэндийг бий болгожээ.

Швейцар улсын хууль тогтоомжид нарийвчлан заасны дагуу дараах 3 шалгуурыг хангасан цаганд #SWISS_MADE бичиглэл тавихыг зөвшөөрч гэрчилгээжүүлдэг.

  1. Цагны эд ангиуд Швейцарт хийгдсэн байх
  2. Уг цагны хөдөлгүүрт Швейцарт хийгдсэн байх
  3. Үйлдвэрлэгчийн эцсийн шатны чанарын үзлэг Швейцарт хийгдсэн байх.

Швейцар улсын Засгийн газрын эзэмшдэг “дөрвөлжин улаан дэвсгэр дээр цагаан өнгийн нэмэх тэмдэг”-тэй барааны тэмдэг (Trade mark) бүхий цаг үйлдвэрлэх онцгой эрхтэй таван үйлдвэрийн нэгэнд “Таван нүдэн” брэнд “Classic” загварын цагнуудаа захиалан хийлгэжээ.

Ажил хэрэгч хувцаслалт дээр зүүхэд зориулан бүтээсэн “Classic” загварын улаан алтан өнгө (ROSE GOLD) болон ган (Steel) өнгө гэсэн 2 өнгөний сонголттой, эр эм хос цагнууд ба тус бүр 99 ширхэг үйлдвэрлэгдэнэ.  Үнийн хувьд Rose Gold өнгө, эр цаг – 1.799.000 төгрөг, Rose Gold өнгө, эм цаг – 1.799.000 төгрөг. Хосоор нь авах тохиолдолд  5 хувь хямдарч 3.418.100 төгрөаг болох нь.  Харин Steel /ган/ өнгө, эр цаг – 1.699.000 төгрөг, Steel /ган/ өнгө, эм цаг – 1.699.000₮, Хосоор нь авбал 5% хямдарч 3.228.100₮ болох аж.

Таван нүдэн брэндийн Их юань загварын таваг иж бүрдэлд 18 ширхэг тавгийн үнэ 555 мянган төгрөг байна.

Previous Post

Жо Байден анхны эхнэр, нэг ойтой отгон охиноо ослоор алджээ

Next Post

Ханиад хүрэх, халуурах, хоолой өвдөх, бэртэж гэмтэх, мэс засал, наркозонд орох, шүд өвдөхөд витамин С нөөц дуусна

Next Post
Ханиад хүрэх, халуурах, хоолой өвдөх, бэртэж гэмтэх, мэс засал, наркозонд орох, шүд өвдөхөд витамин С нөөц дуусна

Ханиад хүрэх, халуурах, хоолой өвдөх, бэртэж гэмтэх, мэс засал, наркозонд орох, шүд өвдөхөд витамин С нөөц дуусна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Алимаа: 100 жилийн өмнө төгрөгийг гүйлгээнд гаргасан нь улсын тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм
  • Э.Туул өглөгийн эзэн болов
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
  • “Монголын төмөр зам”-ын зарим даргыг ажлаас нь чөлөөлөх санал хүргүүлжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.