“Нирвана” хамтлагийн Nevermind цомгийн хавтасан дээрх энэ жаал хүүг домогт хамтлагийн шүтэн бишрэгчид санаж байгаа нь лавтай. Нирванагийн ‘Nevermind’ цомогт багтсан хүүхэд нас биед хүрчээ. Харин одоо энэ цомгийн нүүр зураг болсондоо их гомдож, шүүхэд хандаад байна. Энэ хүү саяхан 30 нас хүрчээ.
30 настай Спенсер Элден хамтлаг шинэ цомгийн нүүрэн дээр нүцгэн зургийг нь ашигласан үед “Нирвана” хүүхдийн порнограф хийдэг байсан гэж буруутгажээ. Тус хамтлагийн фэнүүд “Спэнсер Элден гэгч энэ залуу ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэрээр эмзэг эрхтнийг нь гаргасан, зургийг нь хүүхдийн порнограф зориулалтаар ашигласан гэлээ. Энэ зургийг хараад танд тийм сэдэл төрж байна уу?” гэж өмгөөлж байна.
Discussion about this post