• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

БОГД ХАН УУЛЫН ТӨМӨР ЗАМЫН ТАЛААРХ ЗАРИМ БОДОЛ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/25/2021
in Улс төр
0
БОГД ХАН УУЛЫН ТӨМӨР ЗАМЫН ТАЛААРХ ЗАРИМ БОДОЛ
Богд Хан уулын төмөр замыг барьж байгуулах ёслолын үйл ажиллагаа саяхан Төмөр замын Мааньт өртөөний ойролцоо боллоо. Утга төгөлдөр сайхан арга хэмжээ болов. Улс Монгол төдийгүй Улаанбаатар хотын хувьд хөгжил дэвшилд хүргэх том бүтээн байгуулалт болох учиртай. Олон жил ярьсан даа. Миний санаж байгаагаар 1979 оны хавраас шиг бодогдож байна. Тэр үед олон улсын байдал хурцадмал байсан. Тухайн үеийн манай Улс төрийн товчооны нэгэн гишүүн 2-р эмнэлэгт эмчлүүлж байхдаа төмөр замаар берзээнтэн бүтээлэгтэй танк ачсан галт тэрэгнүүд хөвөрч байхад хажуугийн нэгэн улсын Элчин сайдын яамны үүднээс зураг татаад байхыг хараад маргааш нь Улс төрийн товчоонд энэ хурцадмал байдал чинь удаан үргэлжилбэл төмөр замаа Богд уулын цаагуур татмаар юм байна гэсэн яриа өрнөсөн гэдэг. Хамгийн гол нь эдийн засаг нийгмийн хөгжлийн хувьд өндөр ач холбогдолтой болно.
Төмөр замын хувьд Мандал өртөөнөөс Мааньт хүртэл 2 дахь төмөр зам тавигдаж байна гэсэн үг шүү дээ. Манай төмөр замын удирдах хэвгий есөн мянганы нэг. Бодвол түүгээрээ баримжаалж байгаа байх. Говийг бодвол газар шорооны ажил ихтэй байж таарна. Энэ ажилд Жоги Батболд, Л.Вандандавга зэрэг төмөр замын ажил нь гарт нь орсон шилдэг инженерүүд орж байгаа биз. Улаанбаатарт ирэхгүй ачаа бараа л энэ замаар тээвэрлэгдэж таарна. Экспорт, импорт төдийгүй транзит тээврийн хэмжээ ч өсөх магадлал өндөр байх болно. Ирээдүйн ачаа тээврийн хэмжээний хувьд таамаг дэвшүүлэхэд зовлон бий. Халтар сайдын өөрийн нь удирдаж хийлгэсэн төмөр замын инженерүүдийн бүтээл УБТЗ 2020-2030 хөтөлбөр явж явж бидэнд гарын авлага болох байх.
  Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном гуай бидэнтэй энэ сэдвээр уулзахдаа төмөр замын инженерүүд өөрсдөө ийм том асуудлыг зориг гаргаж барьж авсан нь туйлын сайн хэрэг гэж үнэлж байсан юмдаг. Одоо харин энэ бичиг баримтыг дахин нэг авч үзээд Засгийн түвшинд албажуулах хэрэгтэй санагдана. Ер нь яамны дэргэд тээврийн эрдэм шинжилгээний институтыг байгуулах хэрэгтэй байгаа юм. Арга хэмжээний үеэр олон хүн үг хэлсэн. Би тэдэнтэй санал нэг байна. Өмнөговийн төмөр замын бүтээн байгуулалтанд Зэвсэгт хүчний Жанжин штаб чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн МТЗ компани, Гол төмөр зам /УБТЗ/ маань элбэж энэ том ажлын цаана гарч байна. УБТЗ-ын хувьд зуны зам засварын ажлаа хаяаад Зам засварын ангиа тэр чигт нь урагш нь явуулсан. Арын ажил доголдсон ч тал бий. Иймд цаашид Таван толгой компани төмөр зам барих өөрийн ангитай болох хэрэгтэй юм. Одоо Өмнө говийн зам дээр тэр жил БНХАУ-аас зээлээр авсан зам өргөх, чигжих, шулуутгах зориулалттай замын машин механизмууд аминд орж байна. Зээлийн хөрөнгө ингэж л ашигдах учиртай. Эдгээр техникийг оролцуулаад дээр миний хэлсэн Зам засварын машинт станцыг байгуулах нь зүйтэй юм. Мөн мэргэжлийн инженерүүдээс гадна Төмөр замын тээврийн хэдэн шижгэнсэн эдийн засагчид, нягтлангуулыг өндөр түвшинд гадаад дотоодын төмөр замын мэргэжлийн сургуулиудад явуулж яаралтай бэлтгэх шаардлагатай байна гэсэн бодол төрлөө.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш
Previous Post

Нийслэлийн 28 байршилд 195 мянган цэцэг суулгажээ

Next Post

“Нирвана”-гийн цомогт гарсан хүү 30 хүрч, шүүхэд ханджээ

Next Post
“Нирвана”-гийн цомогт гарсан хүү 30 хүрч, шүүхэд ханджээ

"Нирвана"-гийн цомогт гарсан хүү 30 хүрч, шүүхэд ханджээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.