Хүмүүс эрэгтэй эмэгтэй сайн найз хэзээ ч байдаггүй гэлцдэг. Гэвч амьдрал дээрээ маш сайн найз болох залуу бүсгүй хоёр цөөнгүй бий. Тухайлбал “Титаник” киноны гол дүр Кейт Уинслет, Леонардо Ди Каприо хоёр сайн найзууд. Мөн Солонгос оддоос Song Hye Kyo, Yoo Ah In нарын дотно нөхөрлөл нь олон хүмүүсийн биширдэг хайр дурлалаас илүү хүчтэй, үзэсгэлэнтэй…
Song Hye Kyo, Yoo Ah In хоёр жүжигчин болоод нэг менежментийн компанид ажиллаж ирснээсээ ирснээсээ хойш уулзаж, хамтран ажиллаж сайн найзууд болсон.
Жүжигчин Yoo Ah In, Солонгосын хамгийн нэр алдартай жүжигчин Song Hye Kyo-оос 4 насаар дүү. Тэрээр 2017 онд Song Hye Kyo хосуудын хуриманд хүндтэй зочноор уригдсан ч хоёр “SONG” салсны дараа Yoo Ah In зөвхөн жүжигчин Сонтой дотно найз нөхрийн харилцаагаа хадгалж үлджээ.
Сүр дуулиантай гэрлэсэн ч жүжигчин Сон Жун Ки-гээс шуугиантай салсны дараа Сон Хе Кё Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээс зайлсхийн нэлээд уджээ. Жүжигчин ч гэсэн зөвхөн гадаадад болох арга хэмжээнд оролцохыг зөвшөөрсөн бөгөөд Солонгост олны өмнө бараг байдаггүй. Одоо Солонгосын шоу бизнесийн хамгийн үнэтэй ганц бие хатагтай одоогоор аз жаргалтай амьдарч зөвхөн урлагийн карьертаа анхаарч амьдралаа зориулдаг. Хажууд нь хамгийн сайн найз Yoo Ah In үргэлж хамт байгаа.
Discussion about this post