“Эрдэнэт үйлдвэр” эртнээс шахааны бизнес цэцэглэсэн газар. Өнгөрсөн жил ЗГХЭГ-ын дарга Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал тогтоолоо гэж зарласан. Гэвч Онцгой байдал тогтоосон ч удирдлагууд нь ууж идэх “эв”-ээ олсоор байгаа бололтой.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага дарга нарын хэрэгцээнд зорилуж архи пиво авах тендер зарлажээ. Нарийвчлан тодруулбал 205 сая 168 мянган төгрөгөөр Hennessy XO, VSOP 464 шилийг авах тендер зарлажээ. Саяхан Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг үйлдвэрээсээ 102 сая гаруй төгрөгийг Канад сурдаг охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр гэж шилжүүлэхэд “Том үйлдвэрийг ашигтай ажиллуулсан менежер 100 гаруй сая төгрөгийн шагнал урамшуулал авч, охиныхоо төлбөрийг төлөлгүй яах вэ” гэх нь холгүй өмөөрсөн. Тэгвэл одоо ингэж өндөр татвар төлсөн сайн менежерүүд 200 сая төгрөгөөр конъяк пиво авч уулгүй яах вэ гэж өмөөрөх үү? Х.Бадамсүрэн дарга ажил хийсэн юм чинь 200 сая төгрөгөөр архи авч ууг гэх үү?
Discussion about this post