• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

COVID-19-өөр өвчилсөн хүмүүст үйлчилж байсан сувилагчийн шинжилгээнээс халдвар илрэв

Д.Нямхүү: COVID-19-өөр өвчилсөн хүмүүст үйлчилж байсан сувилагчийн шинжилгээнээс халдвар илэрлээ

admin by admin
11/06/2020
in Онцлох мэдээ
0
COVID-19-өөр өвчилсөн хүмүүст үйлчилж байсан сувилагчийн шинжилгээнээс халдвар илрэв

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр “2020 оны арваннэгдүгээр сарын 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1,068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүний сорьцод коронавирус илэрлээ.

Тухайн дөрвөн тохиолдлыг танилцуулбал:

  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэд,
  • Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн буюу 19 настай эрэгтэй байна.
  • Харин 4 дэх тохиолдол нь, COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

Дөрөв дэх тохиолдлын хувьд: Эмч, сувилагч нар коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг юм. Тэгвэл тухайн сувилагчийн ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс нь коронавирус илэрсэн. Одоогоор бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна” хэмээн хэллээ.

Үргэлжлүүлэн “Ингээд Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс тандалт ажиглалт нь дууссан 310 хүн байгаа бол гэрийн ажиглалтад 3 хүн, сувиллын ажиглалтад 1 хүн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн эмчлэгдэж байна. Өвтөнүүдээс 4 хүний биеийн байдал хүндэвтэр, 37 хүний биеийн байдал хөнгөн байна” гэдгийг нэмж хэллээ.

Previous Post

Тод манлай уяач Т.Галбадрахын Бүлтэн хээр үрээг Алдарт уяач Гончигбатын Батболд 150 саяар авчээ

Next Post

“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагын хэрэгцээнд зориулж 200 гаруй сая төгрөгөөр архи пиво авах тендер зарлажээ

Next Post
“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагын хэрэгцээнд зориулж 200 гаруй сая төгрөгөөр архи пиво авах тендер зарлажээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагын хэрэгцээнд зориулж 200 гаруй сая төгрөгөөр архи пиво авах тендер зарлажээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ТАРХИНЫ ГҮНИЙ БАЙРЛАЛТАЙ ХАВДРУУДЫН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НУТАГШИЖ БАЙНА
  • Л.Оюун-Эрдэнэ: Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт гэдэг үг бий
  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.