Социализмын үед өссөн хүүхдүүдийн хамгийн их харсан зураг. Социализмын үеийн алдартай энэ зургийг плакат болгон хэвлэж, албан байгууллага болгонд өлгөөтэй байлаа. Энэ зургийг Ардын зураач Д.Амгалан гуай зуржээ. Хожим нь хивс болгон үйлдвэрлэжээ. Монголд хивсийг гар аргаар үйлдвэрлэн ахуй амьдралдаа ашиглаж ирсэн түүх эртнийх хэдий ч 1971 онд Улаанбаатар хотод анхны хивсний үйлдвэр нээгдсэнээр Монгол улсад машинт аргаар хивс үйлдвэрлэсэн түүх эхэлдэг. Энэхүү хивсний зургийг ардын зураач Д.Амгалан 1961 онд зуржээ.
Зураач Д.Амгалан
Хэмжээ: 125х69 см
Эх сурвалж: ХХ зууны Монгол улс шилдэг үзмэрийн дээжис 1954-1989, Улаанбаатар: 2018, 24-25.
Discussion about this post