САМГАЛТАЙН ЗҮҮН ХАРУУЛЫН ХАЙЧ ТЭМДЭГ МОД. Энэ тэмдгийг модоор хийж, хадаг оролцуулжээ. Хэмжээ нь 38.2 х 2.5, жин: 100 грамм. Дөрвөд Тагна Урианхайн нутгийн заагийн дагуу Монголын талаас суман харуул суулгаж байсан бөгөөд уг хилийг Улиастайн амбан сайд хариуцах ба гурван жилд сайд биечлэн шалгаж байжээ. Тэдгээр суман харуулын нэг нь Самгалтай зүүн харуул болно. Энэхүү хилийн хайч тэмдэг модыг Манж Чин гүрний амбан сайдаас 1783 онд Засагт хан аймгийн Самгалтайн харуулд шийтгэн олгожээ.
Дөрвөн талд:
1) Эзэн төр бадран энх цэнгэх болтугай
2) Бадаргуулт төрийн энх ангийн баярын сайхан өдөр
3) Өв сайхан амгалан болтугай
4) Хамгаалалт харуулын зүүн хайчны тэмдэг мод
Discussion about this post