Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг 17:15 цагт Минжийн даваанд газардсан байна.
Түүнчлэн Минжийн давааны самарчдын отгоос 17:20 цагт сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон. Иргэдийн биеийн байдал хэвийн гэсэн мэдээллийг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэлэнгэд төөрөөд 20 гаруй хоносон 4 иргэнийг эрэн хайхаар ЦЕГ, ОБЕГ-ын хамтарсан баг өнөөдөр нисдэг тэргээр явсан бөгөөд хайсан хүмүүсээ олжээ. Тэднийг нисдэг тэргээр хайхад зардал өндөр байсан бөгөөд хандив өрнүүлж, 20 гаруй сая төгрөг бүрдүүлсэн байна.
Discussion about this post