МАН-ын Бага хурал өчигдөр болж өнгөрсөн. Саяхан МАН-тай нэгдсэн МАХН-аас Тулга МАН-ын нарийн бичгийн дарга болж 110 хүнийг МАН-ын Бага хурлын гишүүн болгосон. Ингэхдээ шударга ёсны төлөө 10 жил тэмцсэн МАХН-ын 50 гаруй мянган гишүүдийг хүндэтгээд 110 хүнийг МАН-ын Бага хуралд оруулах квотыг өгсөн гэдэг. Хачирхалтай нь тэр 110 хүний тоонд МАХН-ын төлөө амьдралынхаа 10 жилийг зориулсан маш олон гишүүн, тэр тусмаа Э.Эрдэнэжамъянг оруулаагүй байна. Тэр 110 гишүүний тал хувийг нь МАХН-ын гишүүн байгаагүй хүмүүс бүрдүүлсэн гэсэн хэл ам гарч байна. Хуучин МАХН-ын гишүүн байсан одоо МАН-ын гишүүн болсон хэсэг нөхдүүд МАН-ын Хяналтын Хороонд энэ асуудлыг шалгуулахаар өргөдөл бичсэн байна.
Discussion about this post