• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ЭМЯ: 1811 хүнээс Covid-19 илэрч, 15 хүн нас барлаа

admin by admin
06/28/2021
in Нийгэм, Онцлох мэдээ
0
ЭМЯ: 1811 хүнээс Covid-19 илэрч, 15 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам өнөөдрийн мэдээллийнхээ эхэнд жирэмсэн эмэгтэйчүүд коронавирусын халдвараас сэргийлж, гэр бүл, хамт олон дундаа халдвар хамгааллын дэглэм баримтлах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.

АШУҮИС-ийн багш МӨНХЦЭЦЭГ: 

-Сүүлийн үед жирэмсэн эхчүүд Covid-19 цар тахалд өртөх, гэр бүлийн хүрээнд халдвар авах эрсдэл ихсэж, энэ эрсдэл өндөр байна. Дэлхий дахинд цар тахлын халдварын тархалт буурахгүй байна. Тиймээс аль болох олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулж байна. Covid-19-ийн нэн хүнд хэлбэрт 35-аас дээш насны жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртөж, хүндрэх эрсдэлтэй. Мөн цар тахлын үеийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь авч, мэдлэг мэдээлэлтэй байх ёстой.

Эхээс урагт халдвар дамжих эрсдэл өнөөдрийн байдлаар 12.5 хувьтай байна. Энэ өвчний хүндрэлээс болж эх дутуу төрөх, хүүхэд амьдрах чадваргүй, улмаар хөгжлийн хомсдолтой болох зэрэг аюул дагуулж байна. Үүнээс гадна цус алдах зэрэг эрсдэл дагуулж байна гэлээ. Мөн

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР: 

Сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1811 хүнээс Covid-19 илэрч, нийт тохиолдол 111505 тохиолдол боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 983 нь Улаанбаатар хотод,  823 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 834 хүн эдгэрлээ. Нийт эдгэрсэн хүний тоо 70792 болж байна. Covid-19-ийн улмаас 15 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 533 болж байна.

Нас барсан хүмүүсийг насны бүлгээр танилцуулбал,

  • 38-40 насны хоёр хүн 3-24 хоног эмчлүүлсэн
  • 41-50 насны нэг хүн долоо хоног эмчлүүлсэн
  • 51-60  насны хоёр хүн  11-12 хоног эмчлүүлсэн
  • 61-70 насны таван хүн 10-22 хоног эмчлүүлсэн
  • 71-79 дээш насны хоёр хүн 12-21 хоног эмчлүүлсэн
  • 80-аас дээш насны гурван хүн 9-16 хоног эмчлүүлжээ.

Нийт 1811 шинэ тохиолдлын 1806 нь дотоодын халдвар бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар 14189 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • 9463 нь хөнгөн,
  • 3365 нь хүндэвтэр,
  • 1097 нь хүнд,
  • 264 хүн маш хүнд байна.

Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр өвдсөн 25968 хүн өрхийн эмчийн хяналтад байна гэж мэдээллээ.

Previous Post

Э.Эрдэнэжамъян МАН-ын Бага хуралд багтсангүй

Next Post

УИХ-ын гишүүний найз, нэг захирлынх нь нууц амраг гэх багш эмэгтэй МУИС-д эзэн суужээ

Next Post
УИХ-ын гишүүний найз, нэг захирлынх нь нууц амраг гэх багш эмэгтэй МУИС-д эзэн суужээ

УИХ-ын гишүүний найз, нэг захирлынх нь нууц амраг гэх багш эмэгтэй МУИС-д эзэн суужээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тина: Би Жорж аавыгаа Анголын төлөө байлдсан, бүхий л амьдралаа эх орныхоо төлөө зориулсан гэж боддог
  • Тэрбумтны сүүлчийн хайр буюу 63 насны зөрүүтэй гэрлэлтийн түүх
  • Мария Шараповагийн нэрийг Алдрын танхимд мөнхөлж, Серена Уильямс оролцов
  • Ц.Баатарсайхан 10 гаруй тэрбумын татвараас зайлсхийн худал мэдүүлсэн газартаа “Оффшор” хорооллыг сүндэрлүүлж байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.