Хятадын цагаан архи буюу “Бай жю” нь өөрийн гэсэн онцлог амт үнэртэй. Тэрбум хүнтэй Хятадад төдийгүй дэлхийд хамгийн алдартай нь “Маотай” архи юм.
Британийн Sotheby’s дуудлага худалдааны газар энэ сарын 18-ны өдөр 1974 онд үйлдвэрлэсэн “Маотай” архийг дуудлага худалдаанд оруулахаа зарласан. Тус дуудлага худалдаанд 14 оролцогч бүртгүүлэн өрсөлджээ. Эцэст нь нэг хайрцаг “Маотай” архины үнэ 1 сая фунт буюу 9 сая юань хүрчээ. Энэ нь монгол мөнгөөр 4 тэрбум орчим төгрөг. Дуудлага худалдааны ялагч нь Азийн нэгэн орны архи цуглуулагч байжээ.
Дуудлага худалдааг зохион байгууүлагчдын зүгээс архины үнэлгээг анх 200 мянгаас 450 мянган фунт хүрнэ хэмээн тооцож байсан байна. Тэр хайрцагт нийтдээ 24 шил “Sun flower Moutai” архи байсан байна. Иймээс нэг шил архины үнийг тооцвол 376 мянган юань, монгол мөнгөөр 167 сая төгрөг хүрч байгаа юм.
Энэ мэдээлэл цацагдсанаас хойш интернэт хэрэглэгчдээс “Нэг шил архи нь 376 мянган юань, тэгэхээр 1 мл архины үнэ нь 752 юань болж байна” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
Discussion about this post