Б.Амархүүг хоригдох жил гаруйн хугацаанд мисс, загвар өмсөгч О.Ариунзул европт загварын шинэ карьераа эхлүүлж, Герман, Итали, Англид фото моделиор ажиллаж яваа. Итали Германы сэтгүүлийн нүүрийг чимсэн. Мисс О.Ариунзул анх удаа “Harper*s BAZAAR” сэтгүүлд гарсан баярт мэдээгээ монголчуудад дуулгалаа. “Bazaar” сэтгүүлд, тэр тусмаа сайхан хүүхнүүдтэйгээрээ Орос төдийгүй дэлхийд алдартай Украйнд хэвлэгддэг “Harper*s BAZAAR” сэтгүүлд гарна гэдэг монгол моделийн хувьд том амжилт. Хүүгийнхээ ээж О.Ариунзулын амжилтаар дуучин Б.Амархүү баярлаж “Би чамаар бахархаж байна. Хайртай шүү хонгор минь” гэжээ.
Discussion about this post