Дэлхийн хамгийн романтик хот Парис дахь Луврын музей нь жуулчдын очих дуртай газрын нэг билээ. Цар тахалтай нүүр тулахаас өмнө уг музей нь жил бүр 10 сая гаруй үзэгчид хүлээж авдаг байсан. Харин хөл хорио тогтоосны улмаас ирц 70 хувиар буурч, 40 сая гаруй еврогийн алдагдалд орсон юм. Гэсэн хэдий ч зочилж чадахгүй байгаа орон орны хүмүүст зориулж бүтээлүүдээ виртуалаар танилцуулахаар болсон. Мөн саяхан музейн зүгээс бас нэгэн мэдэгдэл гаргасан нь олны хүндлэлийг хүлээгээд байна.
Учир нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парисын томоохон музей болох Musée d’Orsay-н ерөнхийлөгч Лоранс де Карыг Луврын захирлын албан тушаалд томилох тушаал гаргажээ. Өдгөө 54 настай Лоранс де Кар нь Парис-Сорбоны их сургуульд болон Луврын сургуульд урлаг соёлын түүхийг судалж байсан бөгөөд XIX-XX зууны урлагийн чиглэлээр мэргэшсэн байна.
Захирлын албан тушаалд томилогдсоныхоо дараа Лоранс де Кар музей цаашдаа “Хуучин урлаг ба орчин үеийн ертөнцийн хооронд харилцан яриа” өрнүүлэх тал дээр чармайж ажиллана” гэж амласан байна. Тэрээр есдүгээр сарын 1-нээс энэхүү хүндтэй албаа хүлээн авахаар болжээ.
Харин Луврын музейн одоогийн захирал Жан-Люк Мартинес нь соёлын өвийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны тусгай Элчин сайд болох юм байна.
Discussion about this post