• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Чингэлтэй дүүргийн дарга нар зураг төсөвгүй, хугацаанд нь батлаагүй 10 төсөл арга хэмжээг 750 сая төгрөгөөр хийжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
06/08/2021
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Чингэлтэй дүүргийн дарга нар зураг төсөвгүй, хугацаанд нь батлаагүй 10 төсөл арга хэмжээг 750 сая төгрөгөөр хийжээ

Өнгөрсөн намар болсон орон нутгийн сонгуулийн үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, орлогч дарга нарын хамтдаа амьдардаг нийтийн байрны хаяг гарч хүмүүийг гайхшруулсан. Тэр үеэс Чингэлтэй дүүргийн Засаг дарга Батсүмбэрэлийг хүмүүс илүүтэй таних болсон. Одоо түүний зохион байгуулж байгаа ажил нь мөн л иргэдийг гайхшруулах нь…

 2020 онд нийслэл хотод хэрэгжсэн төсөв арга хэмжээ, тендерүүд холион бантан болжээ. Сонгуулийн жилийх гэдгээрээ бүр ч улаан цагаандаа гарсан гэхэд болно. Хамгийн наад зах нь л зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, газрын зөвшөөрөлгүй байхад нь батлаад, хэрэгжүүлээд санхүүжүүлсэн “хэрэг” гарсан байна.  Ингэж том толгойлох тал дээр Н.Батсүмбэрэл даргатай Чингэлтэй дүүргийнхэн манлайлжээ. Тус дүүргийн дарга нар зураг төсөвгүй, хугацаанд нь батлаагүй 10 төсөл арга хэмжээ явуулжээ. Нийт өртөг нь 750 сая төгрөг. Үүнд дүүргийн 16 дугаар хороонд хийгдсэн Ахмадын төв орчмын тохижилтын 150 сая төгрөгийн ажлыг дурдаж болно. Бүр том ч мөнгөний хэмжээтэй  нь бас бий. 13 дугаар хороонд Сургуулийн 33-р гудамжнаас 15-р хорооны Жаргалантын 47-р гудамж хүртэлх нийт 600 сая төгрөгний замын ажил зураг төсөвгүй батлагджээ. Зураг төсөвгүй ажил, тендер явуулахыг Төсвийн тухай хуулиар хатуу хориглосон. Гэхдээ Н.Батсүмбэрэл дарга үүнийг үл тоож байгаа бололтой.

Н.Батсүмбэрэлийн хувьд хувийн дээд сургуулийг Түүх-Нийгмийн Ухааны багш мэргэжлээр төгссөн ч эзэмшсэн мэргэжлээрээ ганц ч жил ажиллаагүй. Тэрбээр оюутны холбоогоор дамжуулан намын гишүүн болсон нэгэн. Бүр тодруулбал нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаас ажлын гараагаа эхлүүлж, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МҮХАҮТ-д хэлтсийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх гэх мэт жилдээ хэд хэдэн албан тушаал сэлгэсэн нь ч байна.

Ийнхүү ажлыг баруун солгойгүй сэлгэсэн тэрбээр 2016 оны сонгуулиар нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Түүний хувьд Нью Эйдос, Дасаб гэх хоёр компанитай. НИТХ-ын төлөөлөгч болохоос өмнө дансандаа таван сая төгрөгтэй байсан тэрбээр 2019 оны ХОМ-тээ дансандаа 55 сая төгрөгийг хуримтлуулж чадсан гэдгээ мэдүүлжээ. Ийнхүү багш мэргэжилтэй Н.Батсүмбэрэл нам дагасны хүчээр ам тосдож явна. Боломжтой бүхий л албан тушаалд томилогдож, бэл бэнчингээ ч зузаатгаад авсанаас харахад МАН түүнд багагүй зүйл “өгчээ”.

 

Previous Post

Луврын музей 228 жилийн түүхэндээ анх удаа эмэгтэй захиралтай болно

Next Post

Фэйсбүүкт нэвтэрч 84 иргэнээс 66 сая төгрөг залилсан этгээдүүд ял сонслоо

Next Post
Фэйсбүүкт нэвтэрч 84 иргэнээс 66 сая төгрөг залилсан этгээдүүд ял сонслоо

Фэйсбүүкт нэвтэрч 84 иргэнээс 66 сая төгрөг залилсан этгээдүүд ял сонслоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.