УИХ-ын гишүүн асан Лу.Болдын дүү банкир Л.Болдхуягийг Зууны манлай дуучин Б.Сарантуяатай дуулиантай хамт амьдарсныг мэднэ. Л.Болдхуяг, Сараа хоёр Б.Эрхэмбилэг хүүгээ төрүүлсэн. Харин Л.Болдхуягийн авааль гэргий Т.Баярмаа салаад Америк явахдаа хүүгээ нөхөртөө үлдээж, Л.Билэгт хүү зурвасхан хугацаанд поп хатагтайн гарын хоолыг идэж, дүүтэйгээ тоглож өссөн. Энэ үед гадаа тоглож явсан балчир хүү Б.Билэгтээс сурвалжлагч, аав ээж, хойд ээж болох Сараагийн тухай асууж, насанд хүрээгүй жаахан хүүхдээс асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй ярилцлага авсан гэсэн мэргэжлийн ёс зүйн асуудал хөндөгдөж байсан билээ. Нэртэй эрдэмтэн, том дарга хоёрын ач зээ, ур удам Б.Билэгт хүү хэсэгхэн хугацаанд Поп хатагтайн халамжинд амьдарч, эргээд ээждээ очсон нь монголчуудын ярьж бичих сэдэв болж байлаа. Багадаа олны анхааралд байсан хүү Америк яваад олны анхаарлаас холдсон. Энэ бяцхан хүү одоо нас биед хүрч орон нутгийн сонгуульд хүч үзэж байна.
Дуучин Б.Сарантуяа банкир нөхөртэйгөө удаан амьдраагүй, эргээд анхны эхнэртээ очсон юм. Харин Л.Болдхуягийн ууган хүү Болдхуягийн Билэгт Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байна. Гайхуулах удам судартай, ярих зүйлтэй Болдхуягийн Билэгт өвөөгөөрөө, удмаараа, ааваараа, авга ахаараа бахархаж үүнийгээ ч сонгуулийн суртаочилгаанд үзүүлжээ.
Discussion about this post