БҮСГҮЙ ТАНЫ ҮС УНААД, ШИНГЭРЭЭД, ХУУРАЙШААД БАЙНА УУ?
Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Өтгөн намирсан үстэй байхыг хүсдэггүй эмэгтэй гэлтгүй эрчүүд ч ховор. Гэтэл сүүлийн үед халзрах асуудал ахимаг насныхан төдийгүй залуусын дунд ч толгойн өвчин болоод байгаа. Энэ нь сэтгэл санаа тавгүй байх, байнгын санаа зоволт, стресс мөн жирэмсэн үед болон жирэмсний дараах үеийн амин дэмийн дутагдалаас үүдэлтэй байдаг. Энэ үед ердийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь төдийлөн амжилт олдоггүй. Харин энэхүү эмчилгээний арга нь нарийн ширхэгтэй болон халзралт явагдаж эхэлсэн үсэнд хэд хэдэн түвшинд эерэг нөлөө үзүүлэх болно.
Оливийн тос:
Хуйх хэсэгтээ оливийн тосоор маш зөөлөн болгоомжтойгоор хурууны өндөг хэсгээр 40 минут орчим массаж хийж өгнө. Дараа нь шампуниар үсээ угаана. Илүү үр дүнг хүсэж байвал үсэндээ оливийн тосоо түрхээд хонуулаад өглөө нь угаагаад үзээрэй.
Мөн оливийн тосондоо 2:2 хэмжээтэй зөгийн бол нэмж хийж болно. Зөгийн бал нь хуурай болон гэмтэлтэй үсэнд хамгийн сайн тэжээл болж үсний өнгийг сэргээж өгдөг. Энэ аргаар 7 хоногт 2 удаа үсэндээ массаж хийснээр та үр дүнг нь мэдрэх болно.
Avocado:
1ш авокадо, 1ш банана сайтар нухаад хооронд нь холиж дээр нь 1 цайны халбага оливийн тос нэмээд дахин сайтар хутгаж угаасан чийгтэй үсэндээ хуйх хэсэгтээ 20 минут массаж хийнэ. Дараа нь дахин шампуниар үсээ угаана. Энэ аргыг 7 хоногт 1 удаа хэрэглэнэ.
Өндөг:
Бидний үс их хэмжээний уургаас бүрддэг. Тийм учраас өндөгний уургийн агууламж болон шим тэжээл нь бидний үсийг эрүүлжүүлж, бат бөх бас зөөлөн болгодог юм. Хэрвээ чи тослог үстэй бол өндөгний цагаанаар маск тавиарай. Харин хуурай, ширүүн, орооцолдсон үстэй бол өндөгний шарыг л ашигла. Хоёулаа л үсийг торгомсог, илүү “амьд” болгох үйлчилгээтэй. 1-2 өндгөөр хийсэн маскаа хуйх, үсэндээ жигд түрхэж 15-25 минут байлгаад хүйтэвтэр усаар зайлаарай. Халуун усаар зайлвал өндөг хатаж, мөддөө үснээс чинь салахгүй. Өндөгний шараар сард нэг, цагаанаар хоёр долоо хоногт нэг удаа маск тавьж болно. Мөн шулуун үсэнд дуртай боловч байнга индүү хэрэглэхийг хүсдэггүй бол өндгөн маск давхар ашигтай.
Discussion about this post