Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн, том охинтой нь гэрлэн аав ээж болж, У.Хүрэлсүхийг өвөө болгосон Б.Пүрэвдагва гэж залуу бий. Хүүгүй, хоёр охинтой Ерөнхий сайд хүргэнтэйгээ дотно. Ерөнхий сайд болоогүй байхад хамтдаа мотоциклоор уралдаж, хамтдаа их явдаг байсан. Ерөнхий сайд болсон хойноо ч хүргэнээ хажуугаасаа салгаагүй. Олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээнд хамт явж харагддаг. Саяхан Б.Пүрэвдагва хадам аавынхаа үүсгэн байгуулсан НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Одоо Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргээс НИТХ-д нэр дэвшиж буй. Б.Пүрэвдагва бидний мэдэх “Их тэнгэрийн дүлий”, “Харанхуй засаг” жүжиг зохиолыг бичсэн зохиолч С.Буяннэмэхийн үр удам ажээ.
С.Буяннэмэх Оросын хувьсгалын удирдагч В.И.Ленинтэй биеэр уулзсан зохиолч, сэтгүүлчийн хувьд манай тогтмол хэвлэлд хамгийн түрүүнд В.И.Лениний дүрийг бүтээж, “Ленин” (1927), “Биеэр Ленин багш лүгээ учирсан байдлаас” (1930), “Гайхамшигт учрал” (1935) зэрэг нийтлэл, тэмдэглэл, найрууллыг бичжээ. Түүний зохиосон “Сандо амбан” жүжиг бол Монголд тайзнаа амилсан хамгийн анхны ший жүжиг юм.
НАМЗХ-ны ерөнхимйлөгч Б.Пүрэвдагва “Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Ээжийн минь өвөө, миний элэнц өвөг эцэг Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын БУЯННЭМЭХ гэдэг хүн. Элэнц өвөөгийн минь бичсэн шүлэг, найраглалаас уншаагүй хүн, цээжилж байгаагүй хүүхэд ховор. Тийм ч учраас С.Буяннэмэхийн үр удам гэж хэлэхээс илүүтэйгээр өндөр нэр төрийг нь дааж, үйл хэргийг нь үргэлжлүүлж явах нь үр удмынх нь үүрэг гэж боддог.
Бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монголын багш нарын баярын өдрийн мэнд дэвшүүлэн элэнц өвөөгийнхөө шүлгийн мөртөөр мэндчилье.
БИЕ БАЙДАЛД ХҮРМЭГЦ
БИЧГИЙН УТГЫГ ЭРЛЭМҮЙ
БИЛГИЙН УХААНЫГ ТӨГСМӨГЦ
БИНДИРЬЯАГИЙН ГЭРЛИЙГ САЦРУУЛМУЙ” гэжээ.
Discussion about this post