“САПУ”-гийн Жамъянсүрэн, Г.Алтан хоёр дуулиантай салж, нэгийнхээ хувийн амьдрал, асуудлыг хайр найргүй дэлгэн ярилцлага өгч, АПУ-гийн хувьчлалын дуулианаасаа илүү олны танил болсон. Хамаг хөрөнгөө өөр дээрээ Г.Алтан авч үлдсэн гэдэг яриа бий. Ямартаа ч банктай, бинзен колонктой, архины үйлдвэртэй, захтай бол захтай Г.Алтан хатагтай мандаж явсан. Энэ үед “Алтжин Бөмбөгөр” зах нь шатаж, түрээслэгчид нь амандаа орсон тоогоо нэхэж нэг хэсэг хүнд байдалд орсон үе бий. Г.Алтан энэ асуудлыг даван туулжээ.
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Сибирийн модыг Европ руу гаргадаг, Шанхайд шилний үйлдвэртэй их хөлтэй бизнес эрхэлдэг гэдэг. Ноён Ш.Сайхансамбуугийн нэг том бизнес нь “Нарантуул” зах. Ямартаа л хүн ахтай, Сайхансамбуу захтай гэж хүртэл хэлэгдэж байхав. Ш.Сайхансамбуу ноёнтны гол имидж болдог “Нарантуул” зах нэг намар үүр цүүрээр шатсан. Мэдээж энэ дунд хамгийн том шатсан, их гарз хохирол амссан нь Ш.Сайхансамбуу ноёнтон. Нарантуул захын “хоёр бөмбөгөр” үнс нурам болсон. Захаа шатсаны дараахан Ш.Сайхансамбуу Энэтхэг, Төвдөөс 20 гаруй лам авчирч ном хуруулсан гэдэг. Одоо сууринд нь “Баялаг Ундраа” зах босгочихсон гялалзаж яваа. 2013 оны намар Нарантуул зах шатсан бол 2014 оны намар Хүүхдийн парк дотор баригдсан MCS компанийн Шангрила зочид буудлын барилга дээр гал гарсан. Уг барилгыг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон үед анх 7 давхарт гал гарч эхэлсэн гэдэг. МСS-ийн эзэд хэн болохыг бүгд мэднэ.
Өнгөрсөн намар УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавынх гэгддэг “MPM center”-т гал гарсан билээ. Мөн энэ оны хоёрдугаар сард “Оргио” ХХК-ийн тахианы байр шатжээ. Уг гал түймэрт 12725 дэгдээхэй шатсан аж. “Оргио” үйлдвэр нь УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туулынх. Баян хүнийг балаг тойрохгүй гэж, үе үе томоохон обьектод гал гарч, эрсдэл дагуулсаар байна.
Тэрчлэн “Номин” группийн эзэмшлийн Улсын их дэлгүүр, Монголын толгой баян Ц.Баатарсайханы хувьчилж авсан “Говь” үйлдвэрт гал гарсан юм.
Discussion about this post