Энэ жил Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн түүхт тохиох юм. Харин энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх соёл, урлагийн ажлыг шинэ Соёлын яам, тэр дундээ Ч.Номин сайд гардан зохион байгуулахаар болжээ. Энэ ойн хүрээнд 34 ажил, арга хэмжээг нийт 10 тэрбум төгрөгөөр хийхээр төсөвлөжээ.
Гэнэт тодорсон сайд, “Гацуурт”-ын Чинбатын охин Ч.Номин баян айлын эрх охиноо харуулж, 10 тэрбум төгрөгийг гарын салаагаар урсгахаар шийдсэн бололтой.
Тэрбээр түүхт 100 жилийн ойд төсөвлөсөн 10 тэрбумаар юу хийхээр төлөвлөв. Хамгийн эхэнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль захиалж хийлгэхэд нэг тэрбум төгрөг төсөвлөжээ.
Бүх ард түмний урлагийн их наадам зохион байгуулахад 500 сая, Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая, Утга зохиолын шилдэг бүтээл туурвихад 100 сая, Зуун жил-зуун бүтээн байгуулалт-ТВ контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая гээд мөнгийг 100, 100 саяар нь баруун солгойгүй цацах юм байна. Тэрчлэн улс орон даяар спортын нэгдсэн наадам, фестивал зохион байгуулахад 350 сая, Сонгодог урлаг “OPEN AIR” арга хэмжээ 150 сая, Тайзны бүрэн хэмжээний уран бүтээл туурвихад 270 сая гээд мөнгөн дүн нь өсөөд явах нь. Тэрчлэн орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээг орон даяар зохион байгуулахад 350 сая, хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг зарцуулахаар тус тус төсөвлөжээ.
Мэдээж, түүхт ойдоо ач холбогдол өгч, наадаж цэнгэлгүй яах вэ. Гэхдээ л зугаа цэнгэл, урлагийн наадам, тэмдгэнд л ихээхэн ач холбогдол өгч, тэрбумаар нь цацах нь харамсалтай…
Discussion about this post