“Монгол хүнд совесть байдаггүй болохоор энэ үгийг эх хэлнээ орчуулахад хэцүү” гэж их гүүш Бямбын Ринчен хэлсэн байдаг. Харин үүнийг Баабар биеэрээ харуулж байна. Нийтлэлч Баабарт бурхнаас олгоогүй том биеийн хариуд ухаан, ур чадвар заяасан гэж үнэлдэг хүн бий. Өөрөө ч “Хаана ч амьдрах чадвартай” гэж гайхуулж, ядуу цөлх монголчуудаа их доромжилдог. Ардчилсан намын гишүүн, Сангийн сайд, УИХ-ын гишүүн хүртэл албан тушаал хашиж явсан. Одоо харин МАН-ын дарга У.Хүрэлсүхэд дөрлүүлж явна. Нийтлэлч Баабар 100 нас хүрэх боломж бага байх. Хаана ч толгойроороо олоод идчих чадвартай гэж гайхуулдаг Баабар ийн эрээгээ барсан нь Оюутолгойгоос болсон гэх. УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй олонхи МАН Оюутолгойгоор “оролдож” эхэлсэн. Баабар монголчуудаас хамгийн түрүүнд Оюутолгойг магтан дуулж эхэлсэн. Тиймээс “Непко” компани, Баабар.мн гээд нийтлэлчдийн клубээрээ дамжуулан мөнгө авсан нь сөхөгдсөн бололтой. Тиймээс У.Хүрэлсүхэд үйлчилж эхэлсэн гэлцэнэ. Монголчуудын хувьд нэг намын үзэл суртлаас эхэлсэн PR “төгсөрч”, мөнгө өгөхөд хэний ч талд дуугарахад бэлэн, дуугарч чаддаг хүн олширсон. Баабар ч гэсэн Оюутолгойд үйлчилгээ үзүүлж, мөнгө авсан нь нэг их жигшээд, яллаад байх зүйл ч Баабарт өдий насандаа нэр нүүрээ баран, нүдээ бүлтэлзүүлэн У.Хүрэлсүхт бөхөлзөх шалтгаан бий бололтой.
Нэгэн сэтгүүлчийн хэлсэнчлэн “Ерөнхий сайд байхдаа “Чөлөөт зах зээл гэж байхгүй шүү” гэж хашгираад хувийн хэвшил рүүгээ дайрсан хүн өнөөдөр “баялагтаа эзэн” байх тухай яриад, чөлөөт эдийн засгийн онолын гол бүтээлд өмнөтгөл бичээд сууж байна гэдэг ганц Баабар гуайн л хийж чадах шоглоом юм даа”…
Discussion about this post