• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Архи уух тэмцээнд ялаад нас барсан хохирогчийн ар гэрт машин, 17 сая төгрөг өгчээ

ТАНЫ МЭДЭЭНИЙ ТАЙЗ

admin by admin
05/23/2021
in Нийгэм
0
Архи уух тэмцээнд ялаад нас барсан хохирогчийн ар гэрт машин, 17 сая төгрөг өгчээ

Энэ харамсалтай явдал өнгөрсөн оны эхээр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Виктория” төвийн таван давхрын “GOLD ROOM” лонжийн нээлтээр болжээ. Тус лонж нь “Мизуки деведопмент” гэдэг компанийх гэнэ. Толгой “Жи Эм Консалтинг” компани нь том тул нээлтэд олон хүн иржээ. Идээ ундаа элбэг дэлбэг байсан нь ойлгомжтой.

 Ингээд захирал Дулам зочдыг хөгжөөх үүднээс олон төрөлт архи хольж ууж ялагч нь мөнгө хожих “тэмцээн”-ийг санаачилсан гэнэ.  Түүний заавраар бармен нь долоон төрлийн архи, согтууруулах ундаа бэлдэж хундаглажээ. Үүнд “Сгаft” нэртэй задгай пиво 500 мл, “Table mountain” нэртэй улаан дарс 450 мл, “Jack olmeca” нэртэй тикила 200 мл, “Gordon’s”-ийг “Triple Sec”-тэй нийлүүлсэн коктейль 200 мл, “Eden” нэртэй үндэсний үйлдвэрийн архи 200 мл, “Jack Daniel’s” виски 200 мл, “Hennessy” нэртэй коньяк 250 мл,  “Red bull” энергийн ундаа 250 мл-г бэлджээ. Хохирогч нээлтээс өмнө уусан мөн нээлтэн дээр бусадтай нийлэн лонх виски хугаслаад сууж байсан аж. “Тэмцээн”-ийг зарлаж дүрмийг танилцуулахад хамгийн түрүүнд босож очсон өндөр биерхүү эр бүх архи, согтууруулах ундааг шууд хөнтөрч, хүмүүс “Бүгдийг нь уучихлаа” хэмээн хашгиралджээ. Ялагч шагналын мөнгийг аваад ширээн дээрээ ирэхдээ “Би чадлаа” хэмээн хашгирч найз нар нь баяр хүргэсэн гэнэ. Гэсэн ч 10-иад минутын дараа биеэ удирдах чадваргүй болж сандал дээрээ унажээ. “Тасарчихлаа” хэмээн бодсон хүмүүс “Вип” өрөөнд оруулж хэвтүүлээд бас толгойд нь хувин өлгөсөн аж.  Цаг гаруйн дараа гадуур хувцсаа хайсан зочин ялагчийн бие хөхөрсөн болохыг мэдээд бусдадаа хэлж, түргэн дуудсан ч хожимджээ. Тэрээр архины гүн хордлогод орж нас барсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан.  Мөрдөн байцаалтаар 500 гр задгай пиво, 450 гр улаан дарс, 150 гр текила, 150 гр жин, 200 гр цагаан архи, 250 гр виски, 250 гр коньякийг нэг дор уусан нь тогтоогдсон. Түүнээс гадна тухайн үед “Мизуки деведопмент” нь тусгай зөвшөөрлөө аваагүй байжээ.  Нээлт хийсэн компанийхан хохирогчийн ар гэрт 15 сая төгрөгийн үнэлгээтэй автомашин мөн бэлнээр 17 сая төгрөг өгчээ.  Хохирогч өөрөө сайн дураар “тэмцээн”-д орсон, мөн ар гэрийнхэн нь гомдолгүй гэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, бусдыг болгоомжгүй хөнөөсөн хэрэгт яллагдсан Дуламыг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.

Previous Post

Дэлгүүрээс нь архи хулгайлсан хүнийг цохиод санамсаргүйгээр хөнөөжээ

Next Post

Золбин нохой, муурын устгалд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ТББ 22 сая төгрөгөөр хяналт тавьж байна

Next Post
Золбин нохой, муурын устгалд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ТББ 22 сая төгрөгөөр хяналт тавьж байна

Золбин нохой, муурын устгалд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ТББ 22 сая төгрөгөөр хяналт тавьж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.