АНУ-ын баруун мужуудад “COVID-19”-ийн тархалт эрчимжиж эхэлжээ. Анхны голомтын нэг болох Нью-Йорк хотод халдварын шинэ тохиолдол сүүлийн хэдэн сард байгаагүй дээд түвшиндээ хүрч байна. Гэхдээ “Regeneron”-ийн эсрэг биеийн коктейль өвчтөний биед байгаа вирус, шинж тэмдгийг багасгах нөлөөтэй байх магадгүйг судалгаа харуулж, америкчууд өөдрөг байна.
Харин дэлхийд хүн амын тоогоороо хоёрт ордог Энэтхэгт судалгаа явуулахад 15 хүн тутмын нэг нь “COVID-19”-ийн халдвар авсныг тогтоожээ. Тус улсад халдварын тохиолдол 80 мянгаар буюу АНУ-ынхаас хоёр дахин өндөр хурдаар нэмэгдэж, 6.2 сая хүрсэн байна. Удахгүй АНУ-ын үзүүлэлтийг давж халдварын тохиолдлын тоогоор дэлхийд тэргүүлж эхлэх нь.
Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвараар 33.8 сая өвчилж, нэг сая 12 мянган хүн амь насаа алджээ. Харин эдгэрсэн хүний тоо 25.1 сая давсан бол одоогоор 65 мянган хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.
Discussion about this post