Сумогийн их аварга Асашёорюү зодог тайлж ирээд, 10 жил боллоо. Энэ хугацаанд хувийн амьдралд нь томоохон өөрчлөлт орсон. Асашёорюү аваргыг ид мандаж байх үед 2005 онд тэдний хурим болсон. Монголд болсон хамгийн нүсэр нүнжигтэй, хамгийн дуулиантай, хамгийн их зардал хөрөнгө гарсан бэлтэй хуримын тэргүүн эгнээнд орно. Авааль гэргий Тамир нь сумогийн их аваргын анхны хайр байсан гэдэг. Асашёорюү аваргыг хэн ч таньдаггүй дүрсгүй хөвгүүн байхад Г.Тамир тухайн үеийн хамгийн нэр хүндтэй дуучин Латифийн Байздагийн “Нандин охин” дууны клипэнд тоглосон, хороолол байтугай хот даяар цуутай хөөрхөн охин байсан. Харин Асашёорюү сумод ид барилдаж, алдар цолоо мандуулж явахад Г.Тамир Германд сурч, дотноссон гэдэг. Хамт амьдрах хугацаандаа хүү охинтой болсон. Хааяа Аса аварга гэргий Тамираа зоджээ гэсэн муу үг тархдаг.
Баян айлын танхи охин Г.Тамир энэ бүхнийг тэсэж тэвчихэд хэцүү болсон байх. 2014 онд нэгмөсөн салснаа зарласан. Асашёорюү аварга Лагшми гэдэг 1992 онд төрсөн эмч бүсгүйтэй хэсэг хамт амьдарсан. Харин 2020 оны эхний өдөр М.Отгонцэцэг гэдэг бүсгүйтэй гэрлэснээ зарласан билээ. М.Отгонцэцэг нь 1994 онд төрсөн, одоогоор гэртээ хүүхдээ өсгөж байгаа. Харин Асашёорюү аварга, гэргий Г.Тамиртайгаа хамгийн сүүлд 2012 онд “Долоон бурхан харвадаггүй” киног үзэж яваад гэрэл зурагчдын дуранд өртсөн. Түүнээс хойш хамт олны өмнө гараагүй, амьдралын зам нь ч салсан билээ.
Discussion about this post