Монголын Үндэсний шигшээ баг Японы багтай тоглосон. Энэ тоглолтын дараа Монголын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Растислав Бозикийн ярилцлага өгөхдөө:
“Өнөөдөр бид олон гоолын зөрүүтэй хожигдлоо. Мэдээж энэ бүхний гол бурууг би үүрэх ёстой. Тоглогч нар маань эцсийн мөч хүртэл бууж өгсөнгүй. Надад онооны харьцаа яаж дууссан нь сонин биш. Бид дэлхийн шилдэг багийн хаалганд гоол оруулахын төлөө тоглолоо.
Японы шигшээ багийн тоглогчдын хувьд ДАШТ-д өөрийн байр суурийг олж авахын төлөө манай багийн эсрэг бүх хүчээ дайчлан тоглосонд баяртай байна. Бидний хувьд том туршлага болж үлдлээ. Энэ тоглолт Монгол улсад зохион байгуулагдах байсан бол үр дүн ялгаагүй байх байсан болов уу. Түүхэнд тооны харьцаа хэдээр дууссан нь л үлдэх байх. Гэхдээ тоглолт хэрхэн өрнөснийг хэн ч дурсан ярихгүй.” гэжээ. Энэ тоглолтын дараа
АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ РАСТИСЛАВ БОЗИКИЙГ ҮДЭН ГАРГАЛАА
Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2020 оны 9 сараас томилогдон ажилласан Словак мэргэжилтэн Растислав Бозикийн гэрээ дуусч баг хамт олон нь түүнийг үдэн гаргалаа.
Тэрбээр “Миний хувьд өнгөрсөн хугацаа хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай өнгөрлөө. Цар тахлын хүнд хэцүү нөхцөлд биднийг бүх талаар дэмжиж байсан Монголын Хөл Бөмбөгийн Холбоонд баярлалаа. Энэ бол ердөө эхлэл гэдгийг тамирчид маань ойлгож, ирээдүйд илүү их амжилтын төлөө тэмүүлээрэй ” гэсэн юм.
Мөн түүний хамт Унгарын Пушкаш академийн гэрээт тоглогч Г.Ганбаяр нисэх онгоцны буудлыг зорилоо.
МХБХ-ны Зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Техникийн захирал Б.Буман-Учрал нар тэдэнд баяр хүргэж Монголын Үндэсний шигшээ багийн төлөө, Монгол улсын төлөө нэр төртэйгөөр зүтгэсэнд талархал илэрхийлсэн юм.
Discussion about this post