ХАН-УУЛ ДҮҮРЭГ 24/7 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ БОЛЛОО/2026.06.22/
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар үйл ажиллагааны чанар, удирдлагын тогтолцоогоо олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлсний үр дүнд БНСУ-ын “GCERTI” баталгаажуулалтын байгууллагын албан ёсны аудитад шалгагдан, ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартын гэрчилгээ гардан авлаа. Төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, иргэн төвтэй байдлаар хүргэх, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, менежментийн тогтолцоо олон улсын шаардлагад нийцэж буйг баталгаажуулж байна.
ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор Хан-Уул дүүргийн Иргэдэд үйлчлэх төвийн нэгдүгээр давхарт “24/7 ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ийг ашиглалтад орууллаа.
Иргэд тус төвөөр дамжуулан долоо хоногийн 7 өдөр, 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ авах бөгөөд улсын бүртгэлийн лавлагаа авах, гадаад паспорт захиалах автомат төхөөрөмж, улсын бүртгэлийн болон газар зохион байгуулалтын үйлчилгээний хураамж, татвар, торгууль, шүүхийн тэмдэгтийн хураамж зэрэг 60 гаруй байгууллагын 600 орчим төрлийн үйлчилгээг 24 цагийн турш түргэн, шуурхай авах нөхцөл бүрдээд байна.


Discussion about this post